• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3115

07 сарын 02
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Ц.Цэнгэлмаа: ХҮНД ЭРЧ ХҮЧ ЭНЕРГИ АВДАГ ДӨРВӨН НӨӨЦ БИЙ. ТЭДГЭЭРИЙГ ИОГ ХАМГИЙН САЙН ДЭМЖИЖ ӨГДӨГ. 2022 / 06 / 10

Нийтлэгдсэн огноо: 2022-06-10 09:40:00

Иог нь хүний биед хэрхэн нөлөөлдөг, мөн аливаа өвчнийг анагаах боломжтой эсэх талаар ХСҮТ-ийн Сэргээн Засах Тасгийн эрхлэгч, АУ-ны магистр, клиникийн профессор, Иог бясалгалын багш Ц.Цэнгэлмаатай ярилцлаа.

-Иог гэж юу вэ. Хүн иогоор хичээллэснээр бие, сэтгэлийн хувьд ямар эерэг өөрчлөлт гарах вэ?

-Бие, сэтгэл, амьсгал гурвын нэгдэлийг иог гэнэ. Иогийн талаар олон судлагаа хийгдсэн байдаг. Хүн иогийн дасгалыг өөрийн хэмжээнд хийж хөдлөхөд тухайн хүний биеийн бодисын солилцоо, дархлаа сайжирна. Иог хийж эхэлсэн цагаасаа өөрийн насыг март гэсэн нэг үг байдаг. Энэ нь хөгшрөлтийн үйл явцыг тодорхой хэмжээгээр сааруулна гэсэн утгатай. Иогийн гол онцлог, бусад дасгалаас ялгаатай зүйл нь хүний сэтгэл зүйтэй ажиллаж, сэтгэлийн тайвшралыг хүнд өгч чаддаг. Дасгалаас гадна бясалгал хийх учир тухайн хүний тархи толгойг, сэтгэлийг сайн амрааж өгдөг. Ингэснээр бие махбодид үзүүлэх үйлчилгээ илүү сайжран, эрүүлжих процессыг хангаж өгдөг. Үүнээс гадна хамгийн гол давуу тал нь дархлаа сайжруулан, гормоны тэнцвэртэй байдлыг хангаж, үе мөч ясыг бэхжүүлэн, архаг хууч өвчнийг илааршуулах эерэг нөлөөтэй. Иог нь бидний биеийн энерги, эрч хүчийг нэмэгдүүлнэ. Энэ эрч хүчийг иог өгөх болно. Бидэнд эрч хүч, энерги авах дөрвөн нөөц байдаг.

Нэгд, амьсгал. Иог бидэнд амьсгал гэж юу болох, хэрхэн зөв амьсгал авах, гаргах. Амьсгалаараа бид хэрхэн эрүүлжиж, хэрхэн тайвширч болохыг сургаж байдаг. Үүнээс гадна амьсгалын иогийн өвөрмөц дасгалууд нь бидний уушгийг тодорхой хэмжээгээр тэлж өгөхөөс гадна, биед байх хортой бодисыг гадагшлуулж уушги, зүрхийг хүчирхэг болгож байдаг.

Хоёрт, нойр. Ямар ч хүн унтаж амардаг. Ингэснээр бид эрч хүч, энергиэр дүүрэн байх болно. Гэхдээ биологийн зөв цагтаа унтаж, өглөө эрт босож байх хэрэгтэй. Ингэснээрээ шөнө бидний биеэнд эд эрхтэний шингээх болон ялгаруулах процесс идэвхтэй явагдаж байдаг.Гуравт, хоол. Бид хоёр гараа нийлүүлсэн хэмжэний ходоодтой. Үүний 3/1-д ус, 3.1-д хоол, 3/1-д хоосон байх ёстой. Гэтэл бид зөв зохистой, тааруулж идэж чадалгүй ходоодоо улам ядраадаг. Ингэснээр эрч хүч авч чадахгүй болох талтай. Аюурвэдийн анагаах ухаанд хоолыг 3 ангилж үздэг. Тамсио, ражис, сатвик хоол. Бид Сатвик хоолыг зөв цагт, зөв хэмжээтэй идэж байх хэрэгтэй. Энэ нь шинэ боловсоруулсан үр тариа, жимс жимсгэнэ, шинээр хийж идэж байгаа хоолнууд орно.

Дөрөвт, бясалгал – Бидний энергийн хамгийн том нөөц байдаг. Хүн 20 минут бясалгал хийхэд 6 цаг унтсантай тэнцэх эрч хүч энергийг авч чаддаг. Та бүтэн нэг цаг иог, бясалгал хийснээр зургаан цагт амжуулах ажлыг дөрвөн цагт амжуулах боломжтой гэсэн үг.

-Та иогоор анх хэдэн онд хичээллэж эхэлсэн бэ. Ямар зорилгын үүднээс иогоор хичээллэх болсон?

-Би эмч мэргэжлээр ажиллаад 27 жил болж байна. Анагаахын дээд сургуульд оюутан байхдаа нэлээд өвддөг байсан. Сургуулиа төгссөний дараа ажилд ороод мөн л өвдсөөр байсан тэр үед иогийн талаар сонсож, хичээллэж эхэлсэн. Анх иог амьгалын дасгалыг хийж эхлэхэд л хамаг хөлс гарч, бие сэтгэл маш их тайвширч, өөрөө гайхаж байсан. Би тэр өдрөөс хойш тасралтгүй иогоор хичээллэсэн юм. Улмаар иогийн дээд курс, ахисан дээд курс, багшийн курсуудыг төгссөн юм. Иог нь хүний биеийг ямар өөр болгож, илааршуулдаг вэ гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн тул үүнийг илүү олонд хүнд хүргэн, таниулахаар шийдсэн дээ.

-Иог нь олон төрлийн өвчнийг анагаах түлхүүр болж өгдөг гэж сонссон. Энэ хэр бодитой вэ. Жишээлэн тайлбарлана уу?

-Иог нь бүх төрлийн өвчнийг анагаахад үнэхээр хэрэгтэй. Жишээлбэл хүзүү, нуруу, өвдөгний өвдөлт, мөн таргалалт зэрэг өвчин одоо үед нэлээд тохиолдох болжээ. Тухай бүрд бид хүнээ оношилж, яг ямар эмчилгээ, хөдөлгөөн хийх хэрэгтэй зэргийг тодорхойлдог. Өнөөдөр надад таарах хөдөлгөөн өөр нэг хүнд таарахгүй байж болно. Манай найз суугаа ажил хийдэг байсан. Үүнээс болж нуруу нь ихэд өвддөг байсан ба олон эмнэлгээр явахад мэс засалд орохоос өөр аргагүй болтлоо явсан байлаа. Тухайн хүн бөхийж, тэнийж ч чадахааргүй болсон байсан . Харин иог хийснээр илаарших боломжтой байдаг гэнэ гээд над дээр ирсэн. Тухайн найз маань анх ирэхдээ маш их өвдөлт, зовуурьтай байсан бөгөөд тухайн өвдөлтийг улам сэдрээхгүйн үүднээс дасгалуудыг зааж зөвлөн удаан хяналттайгаар хийж эхэлсэн.

Мөн хөдөлгөөн засал эмчилгээнд давхар явж иог, бясалгалаа үргэлжлүүлсээр байсан. Ингэж явж байх хугацаанд нь тухайн хүнийхээ машины суудал, ажлын суудал, ор зэргийг бүгдийг нь хүндээ тохируулж зөв болгож өгсөн юм. Ингээд эхний гурван сар тасралтгүй явсны ачаар суух байрлалд орж чаддаг болсон. Иогийн хажуугаар эмчилгээгээ хослуулан хийсээр зургаан сарын дараа гэхэд нуруу нь тэнийж, өндөр өсгийт дээр явж чаддаггүй байсан бол чаддаг болсон. Ингээд нийт хоёр жилийн хугацаанд тасралтгүй хичээллэснээр өөрийн нурууны өвчнөө анагааж чадсан даа. Тэгэхээр хэрэв та иогоор хичээллэн өөрийн өвчнийг ялан дийлэхийг зоривол тууштай хичээллэх хэрэгтэй. Үүний наад талын хугацаа нь гэхэд 3-6 сар байдаг юм шүү. Ингэснээр аливаа өвчнийг тодорхой хэмжээнд барьж тогтоон, улмаар илааршуулах боломжтой болно. Мөн иог нь дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг тэнцвэржүүлж өгдөг.

-Түүнчлэн хавдрыг иогоор эмчлэх боломжтой гэсэн үг үү. Жилээс жилд энэ өвчнөөр өвчлөх иргэд нэмэгдэх болжээ. Энэ тухайд та юу гэж зөвлөх вэ?

-Хавдраар өвдсөн хүн ч иог хийх бүрэн боломжтой. Гэхдээ эмчилгээний хажуугаар хослуулан хийх хэрэгтэй юм шүү. Хавдрын сэргээн засах эмчилгээ гэж байдаг. Хавдрын сэргээн засах эмчилгээг мэс заслын өмнө болон мэс заслын дараахь хүмүүст хийдэг. Мэс засалд орохоос өмнөх бэлтгэлийг хийснээр мэс заслаас үүсэх хүндрэлээс сэргийлж түргэн хугацаанд илаарших боломжтой болдог. Харин мэс заслын дараа сэргээн засах эмчилгээ хийснээр тухайн хүний амьдралын чадварыг дээшлүүлэхээс гадна богино хугацаанд эргээд хэвийн байдалд оруулах зорилготой. Үүнийг бид багаар олон төрлийн эмчилгээгээр хийнэ. Эдгээр эмчилгээ нь жилээс, хоёр жилийн хугацаанд явагдах юм.

Хавдраар өвчилсөн зарим хүмүүс “Би иогоор хичээллэх хэрэгтэй юм байна, интернэтээс ийм бичлэг мэдээлэл үзлээ. Иогоор хавдрыг эмчилж болох юм байна” гээд над дээр ирдэг. Ерөнхийдөө иогийг эмчилгээний хажуугаар хослуулан хийх нь маш үр дүнтэй. Хавдар гэдэг хүнийг айдаст автуулан, сэтгэлээр унагаадаг ийм аймшигт өвчин. Тухайн өвчнийг даван туулах чадвар хүн бүрд өөр, өөр байдаг. Надад ихэвчлэн хүнд өвчтэй хүмүүс ханддаг. Тухайн хүмүүс нэг, хоёр өдөр иогт явсны дараагаар “Ямар гоё юм бэ, үргэлжлүүлэн хийх болно оо” гэсэн сэтгэгдэлтэй байдаг. Гол нь үнэхээр тууштай, тэсвэр тэвчээртэй явж чадвал тухайн хүний сэтгэл санаа сайжран, улмаар хавдрын хүнд эмчилгээг даван туулах чадвар сайжрахаас гадна, өөртөө итгэлтэй, айдасгүй, сэтгэлийн их хүчтэй болж байдаг. Хавдартай хүмүүсийн иог, бясалгал хийсэн талаар Энэтхэг, Австрали, Америк, Орос, зэрэг оронд хийсэн судалгаа байдаг. Тус судалгаанд хавдраар өвдсөн хүн иог хийх нь маш зөв сонголт юм байна. Ингэснээр тухайн хүн айдас түгшүүрээ даван туулж, сэтгэл санаа болон бие махбод биеэрээ богино хугацаанд илаарших боломжийг олгож байна гэж тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр хавдартай хүмүүс иог хийхэд буруудах зүйлгүй, харин эергээр нөлөөлөх болно.

 

холбоотой мэдээ

...
Л.Болд: Надад айх юм алга. Тойрог дээрээ очоод намаас бус бие даагчаар нэр дэвшчих гэвэл бэлэн байна
...
З.Ориг: Өлсөх мэдрэмж төртөл хоолоо сойж, хөлс гарах төдий алхвал дархлаа сайжирна
...
Х.Баттулга: Х.Тэмүүжин оюутны байранд амьдардаг, авгай нь жирэмсэн гэхээр нь байр хүртэл авч өгч байлаа
...
Т.Баярхүү: Хясан боогдуулсны улмаас хээл хахууль өгсөн, түүнийгээ сайн дураараа илчилсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хуультай

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Д.Эрдэнэбилэг Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэтэй хамтран ажиллах чин хүсэлтэй байгаагаа иилэрхийлжээ
2022-07-01 13:19:00
Украин Европ руу эрчим хүч экспортолж эхэлжээ
2022-07-01 12:22:00
Модны энерги
2022-07-01 12:13:00
Амьдралаа дэмий үрж байгаагаа анзаардаггүй 13 шинж тэмдэг
2022-07-01 12:11:00
Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн Фердинанд Маркос Жүниор ХАА-н сайдаар давхар ажиллана
2022-07-01 11:35:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030