XIX зууны эцсээр английн нэгэн томоохон сонинд “Тохитой томоотой гэр бүлээс гаралтай, хувьдаа 2 сая фунтын хөрөнгөтэй залуухан бүсгүй ирээдүйн хань нөхрөө хайж байна…” гэсэн зар нийтлэгдсэн байна.
Ингээд хэдхэн хоногийн дотор дэлхийн өнцөг булан бүрээс зарын дагуу 30,000 гаран хүн танилцах хүсэлтээ шуудангаар ирүүлсэн боловч нэг нь ч бүсгүйн санаанд нийцээгүй байна. Учир нь, зар өгсөн тэр “бүсгүй” бол… үнэн хэрэгтээ хоёр марк цуглуулагч байсан аж.
Тэд маркныхаа цуглуулгыг нэг удаагаас 30-аад мянган маркаар ийн баяжуулсан нь марк цуглуулгын түүхэнд “хамгийн том дүүргэлтээр” зүй ёсоор тооцогддог гэнэ.
Орчуулсан: Өлзийбатын Уянга