• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3500

06 сарын 01
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Энэ онд Индонезид бөөрний цочмог дутмагшлаас болж 74 хүүхэд нас барсан асуудлыг шалгаж байна 2022 / 10 / 19

Нийтлэгдсэн огноо: 2022-10-19 14:45:00

Индонезид бөөрний цочмог дутмагшлаас болж хүүхдүүд нас барсан явдлыг шалгаж байна. Индонезийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр энэ он гарснаас хойш тус улсад 70 гаруй хүүхэд бөөрний цочмог дутмагшлаас болж нас барсан явдлыг мэргэжилтнүүдийн баг шалгаж байгаа аж.

Энэтхэгт үйлдвэрлэсэн халуун бууруулах үйлчилгээтэй парацетамол эмийн найрлагатай сиропыг хэрэглэсэнтэй холбоотойгоор Гамби улсад бөөрний цочмог дутмагшлаас болж 70 хүүхэд нас барсан билээ.

Гамбид борлуулагдаж байсан Энэтхэгийн Мэйден фармасевтикалс компанийн ханиадны 4 сиропт диэтилен гликоль, этилен гликолийн хэмжээ хэтэрсэн байсныг тогтоожээ.

Индонезид дээрх үйлдвэрийн сиропнууд борлуулагддаггүй ч Индонезийн эрх баригчид диэтилен гликоль, этилен гликоль будисуудыг хүүхдийн эмчилгээний бүх сиропт ашиглахыг хориглоод байна.

Индонезийн Эрүүл мэндийн яамны төлөөлөгч Сити Надиа Тармизигийн мэдэгдсэнээр 2022 он гарснаас хойш хүүхдүүдийн дунд бөөрний цочмог дутмагшлын 189 тохиолдол бүртгэгдсэний 74 нь нас барсан аж. Бөөрний цочмог дутмагшлаар оношлогдсон хүүхдүүдийн дийлэнх нь 5-аас доош насны хүүхдүүд байжээ.

Бөөрний цочмог дутмагшлын өвчлөл нэмэгдсэн явдлыг шалгах мэргэжилтнүүдийн багт Индонезийн Эрүүл мэндийн яам, Индонезийн Хүүхдийн эмч нарын холбоо, ДЭМБ-ын мэргэжилтнүүд тус бүр багтжээ.

Түүнчлэн Индонезийн тал Гамбид гарсан тохиолдлуудыг судалж буй ДЭМБ-ын мэргэжилтнүүдтэй хамтарч байгаа аж. Индонезийн Эрүүл мэндийн яам эмнэлгүүдээс бөөрний цочмог дутмагшлаар оношлогдсон хүүхдүүдийн гэр бүлийнхнээс хүүхэддээ өгсөн бүх эм, тариануудыг нь цуглуулж, шалгахыг даалгажээ.

Мөн эмийн сангуудад сиропын төрлийн эмнүүдийг борлуулахаа зогсоохыг үүрэг болгосон байна.

Өмнө нь Энэтхэгт үйлдвэрлэсэн ханиадны сиропноос хүүхдүүд хордсон тохиолдол Энэтхэгээс гадна өөр улсуудад бүртгэгдэж байсан билээ.

Энэ нь дэлхийн 200 гаруй оронд эм, тариа экспортолдог Энэтхэгийн эмийн үйлдвэрлэлийн салбарын хяналт шалгалт сул байдагтай холбоотой хэмээн ажиглагчид онцолж байна.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

ikhmongol.mn

 

холбоотой мэдээ

...
Ж. Байден: Бучагийн дүр зураг В. Путинг дайны гэмт хэрэгтэн болохыг баталлаа
...
Турк даяар өргөн хэлмэгдүүлэлт эхэллээ
...
Нобелийн шагналт эрдэмтэн Тасуку Хонжо коронавирус байгалийн гаралтай биш гэлээ
...
Андаман тэнгист 122 зорчигчтой цэргийн онгоц осолджээ

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Г.Одонцэцэг: Харшлын өвчин цусанд хор үүсгээд байгаа учраас цус, цөсийг цэвэршүүлэх, шар усыг дарах эмчилгээ хийдэг
2023-05-31 17:31:00
Хятадад лалын сүмийг нураах гэсэн цагдаа нар иргэдийн эсэргүүцэлтэй тулжээ
2023-05-31 13:13:00
Жинхэнэ манлайлагчдын өдөр тутамдаа ашигладаг харилцааны 10 нууц арга барил
2023-05-31 13:10:00
Таны бусдаас онцгойлон нууцлах ёстой 4 гол зүйл
2023-05-31 12:50:00
Сул дорой хүн гэж аливааг ЧАДАХГҮЙ биш, харин ХҮСЭХГҮЙ байгаа нэгнийг хэлнэ
2023-05-31 12:40:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030