• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3500

09 сарын 30
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Хойд Солонгосын тив алгасах пуужин Америкийн газар нутагт хүрэх чадалтай хэмээн Японы Батлан хамгаалахын сайд мэдэгдлээ 2022 / 11 / 18

Нийтлэгдсэн огноо: 2022-11-18 13:57:00

Хойд Солонгосын пуужин Японы эдийн засгийн бүсэд унажээ 

Японы Ерөнхий сайд Фүмио Кишида Хойд Солонгос улсын энэ баасан гарагт харвасан тив алгасагч пуужин Япон улсыэ эдийн засгийн онцгой бүсэд унасан явдлыг буруушаажээ.

АНУ-ын газар нутагт хүрэх чадалтай Хойд Солонгосын пуужин Японы Хоккайдо засаг захиргааны нэгжийн бүрэлдэхүүн Ошима-Ошима арлаас 200 км зайд унажээ.

Хойд Солонгосын пуужин ямар нэг хохирол учруулсан гэх мэдээлэл байхгүй байгаа аж.

Тайландад Ази-Номхон далайн Эдийн засгийн хамтын ажиллагааны чуулганд оролцож буй Японы Ерөнхий сайд Хойд Солонгосын удаа дараагийн өдөөн хатгалтын эсрэг хатуу байр суурьтай байгааг онцолжээ. Тэрээр, "Япон улс иймэрхүү үйлдлүүдийг огт тэвчихгүй гэдгээ Пхеньянд мэдэгдсэн. Япон, АНУ, БНСУ Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулахын тулд уялдаа холбоотой нягт хамтран ажиллах шаардлагатай байна." гэжээ.

БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл уг асуудлыг хэлэлцэхээр хурал зарласан тухай Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлжээ.

Хойд Солонгосын хувьд энэ баасан гарагийнхтай нийлээд энэ сард тив алгасагч пуужингийн хоёр туршилт явуулаад байна.

2017 онд Пхеньян Хвасон-14, Хвасон-15 пуужингуудын туршилтыг явуулж байсан ба уг туршилтын үр дүнд дээрх пуужингууд нь АНУ-ын газар нутагт хүрэх бүрэн боломжтойг тогтоосон юм.

Энэ он гарснаас хойш Хойд Солонгос улс НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн хоригийг үл харгалзан пуужингийн олон удаагийн туршилт явуулсан билээ.

Японы Ерөнхий сайд Фүмио Кишида БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй хийсэн уулзалтынхаа үеэр аюулгүй байдлын асуудал тэр дундаа Хойд Солонгосын асуудлыг хөндсөн хэмээн мэдэгдсэн юм.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа

ikhmongol.mn

 

холбоотой мэдээ

...
Хятадаас импортолж буй бараа бүтээгдэхүүнд 50 тэрбум ам.долларын татвар ногдуулах шийдвэр гаргажээ
...
Украины Дотоод хэргийн сайд нисдэг тэрэгний ослын улмаас нас баржээ
...
ОХУ байгалийн хий нийлүүлсэн төлбөрөө зөвхөн рублиэр авна
...
Дэлхийд алдартай архитекторууд Токиогийн нийтийн бие засах газруудыг өөрчлөн шинэчилж эхэлжээ

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Эрүүл биеийн соёл
2023-09-28 12:25:00
Эгч дүү хоёр - Алёнушка, Иванушка (Орос ардын үлгэр)
2023-09-27 17:15:00
Автобусанд ахмад настнаас гадна сурагчдад сандал тавьж өгч болно
2023-09-27 14:32:00
X зууны монголчууд Ю.Цэдэнбалын хувь хүний шинжийн тухай дурссан нь
2023-09-27 14:25:00
Францын шүүх Азийн хөлбөмбөгийн холбооны экс ерөнхийлөгч Мохамед бин Хамманыг баривчлах тушаал гаргалаа
2023-09-27 14:20:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030