Tour Montparnasse.
Европдоо хамгийн өндөр 59 давхар Монпарнасын цамхагийн 56 давхарт байрлах Le ciel de Paris & Парисын тэнгэр хэмээх ресторанд очихын тулд цахилгаан шатаар ердөө л 38 секунд зарцуулна.
XIX зуунд Францын анхны ерөнхийлөгч Napoleon III-ын санаачлагаар Парис хотыг үндсээр өөрчлөн шинэчлэн барьсан тэр загварыг алдагдуулахгүйн тулд Парис хотын "төвийн тойрогт" 5-аас дээш давхар барилга хориотой.
Гэвч нийслэл хотдоо орчин үеийн барилга барих гэж аль 1934 оноос архитекторчид ганц нэг төсөл хийж үзүүлсэн ч зөвшөөрдөггүй байж дээ.
Францын ерөнхийлөгч асан Жорж Помпиду орчин үеийн шилэн байшин этгээд сонин загварт дуртай тэр ч байтугай Елисейн ордоны өөрийн өрөө тасалгаагаа орчин үеийн тавилгаар тохижуулж байсан нэгэн. Тиймдээ ч ерөнхийлөгч байхдаа Centre commercial George Pompidou гэж Парисын төвд сантекникийн холболтууд нь гадна талдаа байрласан юм шиг нэг хачин тийм барилга бариулж байсан хүн л дээ. (зураг)
Энэ л үед ОУ-ын архикторуудын дунд уралдаан зарлаж Европдоо хамгын өндөр цамхаг барих уралдаан зарлаж 1969-72 оны хооронд 210 м өндөр 25 цахилгаан шаттай 59 давхар оффис, зочид буудалын зориулалттай бариад авчихаж.
2016 онд 56 давхарт Парис хотыг тольдон харах хагас дугуйд Зоогын газар байрлуулхаар Demain Montparnasse буюу Маргаашийн Монпарнассе нэртэй ОУ архитекторчдын дунд 500-700 мянган евроын өртөгөөр багтахаар дахин уралдаан зарлаж 300 мянган еврогоор маш хэмнэлттэй хямд төсөл болох Францын архитекторчын төсөл шалгарч 232м.кв талбайд энэ гоё ресторан баригдсан юм байна.
Удахгүй Парисын Олимпыг угтаж дахин шинэчлэн засах гээд түр хаах юм байх.
Ц.Сувдаа