• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3447

12 сарын 06
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Бээжин БНСУ болон Японы иргэдэд богино хугацааны виз олгохоо зогсоолоо 2023 / 01 / 11

Нийтлэгдсэн огноо: 2023-01-11 11:07:00

Бээжин БНСУ болон Япон улсын иргэдэд богино хугацааны виз олгохоо зогсоожээ. Энэ нь дээрх хоёр улсын зүгээс Хятадаас ирж буй иргэдэд хязгаарлалт тогтоосонтой холбоотой аж.

Өнгөрсөн долоо хоногт БНСУ Хятадын иргэдэд жуулчны виз олгохоо зогсоосон юм. Тухайн үед уг шийдвэрийг Хятадын Гадаад харилцааны яам "шинжлэх ухааны үндэслэлгүй" бөгөөд "байж боломгүй" хэмээн тодорхойлсон бол Бээжин БНСУ-ыг уг "ялгаварлан гадуурхсан" шийдвэрээ цуцлах хүртэл солонгосчуудад богино хугацааны виз олгохгүй гэж мэдэгдсэн байна.

Япон улсын хувьд коронавирусын шинжилгээний сөрөг хариутай Хятадын иргэдийг хилээрээ нэвтрүүлж байгаа ч Хятадаас ирж буй нислэгүүдийн тоог хязгаарлахаас гадна нислэгүүдийг нь зөвхөн цөөн тооны нисэх онгоцны буудлуудад л хүлээн авч байгаа аж.

Бусад улс орнууд коронавирусын халдварын давалгаанд өртөөд буй БНХАУ-аас ирж буй иргэдээс коронавирусын шинжилгээний хариу шаардаж байгаа ч Япон, БНСУ шиг хатуу хязгаарлалт тогтоогоогүй юм.

Сөүл болон Токио дахь БНХАУ-ын элчин сайдын яамууд Хятад руу зорчих хүсэлтэй тухайн хоёр улсын иргэдэд богино хугацааны виз олгохгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ.

Бээжин 2020 оны 3-р сараас хойш анх удаа хилээ нээж, гадаад дотоодын аялал жуулчлалд тавьсан хоригуудаа цуцлаад байгаа билээ.

Бээжингээс гаргасан шийдвэрийн хариуд БНСУ-ын Гадаад харилцааны яам Хятадаас ирж буй иргэдэд тогтоосон хязгаарлалт нь "шинжлэх ухаан болоод баримт нотолгоон дээр суурилсан" хэмээн тайлбарлажээ.

БНСУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх агентлагийн мэдээлснээр Хятадын иргэдэд жуулчны виз олгохоо зогсоох шийдвэр гарахаас өмнө БНХАУ-аас ирсэн нийт иргэдийн 1/3 нь коронавирусын халдвартай нь тогтоогджээ. Иймээс Өмнөд Солонгосын эрх баригчид дээрх шийдвэрээ энэ сарын сүүл хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

Өнөөдрийн байдлаар БНСУ-ын хилээрээ Хятадаас зөвхөн бизнес болон дипломат зорилгоор ирсэн цөөн тооны иргэдийг нэвтрүүлж байгаа ба дээрх иргэд нь онгоцонд суухаасаа өмнө болон онгоцноос буусныхаа дараа коронавирусын шинжилгээ өгөх ёстой аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

ikhmongol.mn

 

холбоотой мэдээ

...
С. Лавров ОХУ-ын арми давшилтаа үргэлжлүүлнэ гэв
...
Оросын зээлжих зэрэглэлийг С рүү бууруулснаар дефолт болох нь гарцаагүй гэлээ
...
Антонио Гутерреш Турк болон Украины төрийн тэргүүнүүдтэй уулзана
...
Индонезид галт уул дэлбэрч, 2000 хүнийг нүүлгэн шилжүүллээ

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
PISA: Монгол сурагчдын 64 хувь нь унших чадвар эзэмшээгүй гэх үр дүн гарчээ
2023-12-05 18:20:00
Саунд хэрхэн зөв сууж алжаалаа тайлах вэ
2023-12-05 16:35:00
Цэвэршилт ба жингийн нэмэгдэл
2023-12-05 15:10:00
Цайны соёл ба торгоны зам
2023-12-05 14:55:00
Охидтой аавуудын заавал мөрдөх дүрэм
2023-12-05 13:05:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030