• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3500

03 сарын 31
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Пакистаны экс Ерөнхийлөгч П. Мушарраф 79 насандаа таалал төгсжээ 2023 / 02 / 06

Нийтлэгдсэн огноо: 2023-02-06 11:50:00

1999 онд цэргийн эргэлтийн дараа Пакистаны төрийн эрхэнд гарч, 2001-2008 онд Пакистаны Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан Первез Мушарраф 79 насандаа таалал төгсжээ.

Пакистаны Зэвсэгт хүчнээс хийсэн мэдэгдэлдээ түүнийг өвчний улмаас Дубайд нас барсан болохыг дурджээ. П. Мушаррафийг Пакистаны төрийн тэргүүнээр ажиллаж байхад нь удаа дараа хөнөөхийг оролдож байсан ба тэрээр дотоодын эсэргүүцлийг үл харгалзан 2001 оны 9-р сарын 11-ний алан хядах ажиллагаатай холбоотой АНУ-ын зүгээс зарласан "терроризмын эсрэг дайн" - ыг дэмжсэн билээ.

2008 онд тэрээр ерөнхийлөгчийн албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорсныхоо дараа эх орноосоо зугтсан юм.

Пакистаны төрийн эрхээс буусных нь дараа П. Мушаррафийг хэд хэдэн хэрэгт буруутгасан юм. Түүнийг Пакистаны Ерөнхий сайдаар ажиллаж байсан Беназир Бхуттогийн аюулгүй байдлыг хангаж чадаагүй хэмээн буруутгажээ. 2007 онд Беназир Бхутто амиа золиослогчийн гарт үрэгдсэн юм.

2013 онд түүнийг эх орондоо ирэхэд нь баривчилсан ч удалгүй батлан даалтаар суллажээ.

2016 онд П. Мушарраф эрүүл мэндийн шалтгаанаар Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотыг зорьжээ.

2019 онд Пакистаны шүүхээс түүнийг эх орноосоо урвасан хэрэгт буруутай гэж үзэн цаазаар авах ял оноосон ч шүүх удалгүй уг шийдвэрээ цуцалжээ.

Энэ бүх хугацаанд П. Мушарраф Дубайд байсан аж. Тэрээр өнгөрсөн ням гарагт Дубай дэх нэгэн эмнэлэгт нас барсан ба түүний цогцсыг гэр бүлийнх нь хүсэлтээр тусгай онгоцоор Пакистан руу илгээх аж.

Пакистаны Зэвсэгт хүчин, Пакистаны Ерөнхийлөгч Ариф Алфи болон Ерөнхий сайд Шехбаз Шариф нар Ерөнхийлөгч агсан Первез Мушаррафийн гэр бүл, ойр дотныхонд эмгэнэл илэрхийлжээ.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа

ikhmongol.mn

 

холбоотой мэдээ

...
Оскарын шилдгээр "Everything Everywhere All at Once" шалгарлаа
...
Украины 1000 гаруй хоригдол цэргүүдийг ОХУ руу шилжүүлжээ
...
Энэтхэгчүүд Нарендра Модийг сонгуулийн кампанит ажил, шашны баярыг зохион байгуулахыг зөвшөөрснөөр халдвар тархсан хэмээн буруутгаж байна
...
Истанбул хотын олон улсын нисэх онгоцны буудал руу метро болон хурдны галт тэргээр зорчиж эхэллээ

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Д. Трамп АНУ-ын түүхэнд эрүүгийн хэргээр яллагдагчаар татагдсан анхны экс ерөнхийлөгч болж байна
2023-03-31 14:50:00
Москва Пхеньянаас зэвсэг авахаар төлөвлөж байна
2023-03-31 13:10:00
Лордоз тэгширсэн үед яаж оношилж эмчлүүлэх вэ
2023-03-31 10:15:00
БНСУ-ын засгийн газрын төрөлтийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл шүүмжлэлд өртжээ
2023-03-31 07:09:00
Өөхөө хайлуулан жингээ хасах 6 дүрэм
2023-03-30 13:40:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030