УГТЭ-ийн Зүрхний эмгэг судлалын тасгийн эмч, АУ-ы доктор Ц.Саруултай ярилцлаа. Тэрээр манай улсын зүрхний хэм алдагдлыг эмчилдэг дөрөвхөн эмчийн нэг бөгөөд БНСУ-ын “Анам” эмнэлгийн зүрх судлалын төвд долоон жил ажиллажээ. 2016 онд Монголд ирснээсээ хойш 300 гаруй хүнд зүрхний хэм алдагдлын хагалгааг хийсэн байна. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагаа хүргэе.
-2016 оноос өмнө манай улсад зүрхний хэм алдагдлын хагалгаа хийдэггүй байжээ. Тэрнээс өмнө энэ өвчнөөр өвдсөн хүмүүст ямар эмчилгээ хийдэг байсан юм бол?
-Гадаад руу эмчилгээнд явдаг эсвэл хүндрэлд ордог байлаа. Гуравдугаар эмнэлэг дээр 2016 онд Засгийн газрын нэмэлт хөрөнгө оруулалтаар зүрхний хэм алдагдлын хагалгааны аппаратуудыг суурилуулснаас хойш гадагшаа явж эмчлүүлдэг байсан урсгалыг зогсоосон юм. Гадаадад хамгийн багадаа зүрхний хэм алдагдлын хагалгааг 20 мянган ам.доллараар хийдэг. Үүн дээр нэмээд замын зардал, шинжилгээ, байрлах байрны төлбөр гээд бишгүй их мөнгө зарлагаддаг хагалгааг бид Монголдоо оруулж ирсэн. Мөн ЭМД-аас тодорхой хувийг, хувь хүн өөрөөсөө тодорхой хувийг төлөөд хамгийн ихдээ 6-7 сая, хамгийн багадаа 3-4 сая төгрөгөөр хийдэг болсон. 2017 онд ЭМ-ийн сайдын тушаалаар гадаадад зайлшгүй эмчлүүлдэг өвчний жагсаалтаас хасагдсан. Үүнд би хамгийн их баярладаг.
-Одоо хагалгааг яаж хийдэг вэ?
-Хэм алдагдлын хагалгааг түлэх хагалгаа буюу аблац, төхөөрөмж суулгах гэсэн хоёр янзаар хийнэ. Зүрхний дээд хэсэгт зүрхний үйл ажиллагааг удирддаг жижигхэн пейсмекер гэдэг төхөөрөмж суулгадаг. Аблацыг 18-72 насныханд, пейсмекерийг илүү настай хүмүүст суулгадаг.
-Зүрхний хэм алдагдахад хүнд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Зүрхний хэм алдагдалд тодорхой шинж тэмдэг байдаггүй. Хамгийн их тохиолддог шинж нь зүгээр байж байснаа зүрх амаар гарах шахам огцом, хүчтэй дэлсээд эхэлнэ. Ингэсэн тохиолдолд шинжилгээ хийгээд эмгэг үү, эрүүл үү гэдгийг тогтооно. Шатаар хурдтай алхах, гүйж, ачаалал өгөхөд зүрх дэлсэх нь эрүүл дэлсэлт. Харин тайван байж байгаад гэнэт дэлсээд эхэлбэл эмгэг дэлсэлт. Мөн дэлсэлт тухайн хүний насандаа тохирсон байдаг. 50 настай эмэгтэй хүний зүрхний цохилт 140-150 хүрч дэлсвэл эмгэг. 20 настай эмэгтэй хүний зүрх ингэж дэлсэж байвал эрүүл байж болох талтай. Мөн зүрхний цохилтын тоо цөөрч толгой эргэж, нүд эрээлжилж, газар дайвалзаж унах гэж байгаа юм шиг болно. Энэ бол зүрхний хэм алдагдсаны шинж учраас яаралтай эмнэлэг хандах ёстой.
-Зүрхний өвчнүүд зарим нь төрөлхийн, зарим нь олдмол байдаг шүү дээ. Зүрхний хэм алдагдах өвчинд бас адилхан уу?
-Тийм. Эхээс төрөхдөө зүрхний хэм алдагдалтай төрсөн хүүхдүүд байдаг. Олдмол зүрхний хэм алдагдал нь архи, тамхи, таргалалт, стрессээс болж үүсдэг. Тиймээс би хагалгаанд орж байгаа эрчүүдийг чи тамхинаасаа гарахгүй бол аблацид оруулахгүй шүү гэж бараг л “шантаажилдаг” юм. /инээв/
-Зүрхээ дэлсээд байхад л хүмүүс тоохгүй яваад байдаг шүү дээ. Ямар хэмжээнд хүрэхээр хагалгаа хийдэг вэ?
-Тэгвэл зүрх хаагуур өвддөг юм бэ?
-Манай улсад зүрхний хэм алдагдлын хагалгааг хийхээс өмнө хүмүүс гадаад явж эмчлүүлдэг байжээ. Гэтэл гадаад явах бололцоогүй хүмүүс хүндэрсэн чигтээ байдаг байсан байна. Зүрхний хэм алдагдал нь хүндрээд ямар нэгэн өвчний суурь болж болох уу?
-Хүүхдүүдийн хувьд төрөлхийн хэм алдагдалтай байх уу?
Би 2016 онд ирснээс хойш хүмүүсийг ажиглахад бид өөрсдийгөө л өвчлүүлээд байгаа ард түмэн юм байна гэж бодлоо. Ямар ч уурлах хэрэггүй газар уурлаж, хүнтэй муудалцаад стресстэж байна. Зүрх гэдэг тархи, бамбай булчирхай, дотоод шүүрлийн бүх л булчирхайнаас ялгарч байгаа цочрол болгонд хариу өгч байдаг мэдрэмтгий, цочимтгой эрхтэн. Хүн жаахан уурлангуут тархи нь допамин ялгаруулна. Ялгарах тоолонд зүрхэнд янз бүрээр нөлөөлж, гэмтээж байдаг. Хүн бусдын төлөө биш өөрийнхөө төлөө амьдардаг. Тиймээс өөрийгөө хайрла. Элдвийн муухай стрессээс аль болох зайлсхий. Хэрэггүй зүйлд уурлаж байдаг хүмүүс өөрийгөө энэ угаарын утаанаас ч илүү хордуулдаг.
-Хамгийн чухал нь дасгал хийх. Зүрхний хэм алдагдлаар огт өвдөхгүй байх боломжтой. Судалгаагаар насанд хүрсэн гурван хүн тутмын нэг нь зүрхний хэм алдагдлаар өвчлөх магадлалтай гэж гарсан байна. Энэ гурван хүн тутмын нэг нь дасгал хөдөлгөөн маш сайн хийвэл тэр хэмжээгээр нь огт өвдөхгүй байх боломж байна. Тогтмол хөдөлгөөнтэй хүмүүст зүрхний хэм алдагдал бага, өвдсөн ч гэсэн хурдан эдгэдэг. Тиймээс тогтмол дасгал, хөдөлгөөн хий. 30-40 насны иргэд зүрхний хэм нь алдагдаад хүрээд ирдэг л дээ. Тэгээд би байнга дасгал хийдэг, фитнесст явдаг гэдэг. Тэгээд ямар фитнесс хийдэг юм гэхээр төмөр өргөдөг гэж хариулдаг. Би бол төмөр өргөхийг дасгал хөдөлгөөн гэж боддоггүй. Яагаад гэвэл төмөр өргөхөд цээжний хөндийд хүчтэй даралт үүсгэдэг. Тэр тоолонд зүрх гэмтэж байдаг. Харин оронд нь усанд сэлж, дугуй унаж, гүйж, алхаж, иог, аэробик хийвэл дээр. Амьсгалын дасгал ч сайн.
Норжинжавын Саруулдөл
Эх сурвалж: itoim.mn