• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3500

06 сарын 01
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Д. Трамп АНУ-ын түүхэнд эрүүгийн хэргээр яллагдагчаар татагдсан анхны экс ерөнхийлөгч болж байна 2023 / 03 / 31

Нийтлэгдсэн огноо: 2023-03-31 14:50:00

Экс ерөнхийлөгч Д. Трампыг албан ёсоор шүүхэд дуудна 

Өнгөрсөн пүрэв гарагт Манхэттэн тойргийн Тангарагтны шүүх АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахыг дэмжсэн байна. Ингэснээр Д. Трамп АНУ-ын түүхэнд эрүүгийн хэргээр яллагдагчаар татагдсан анхны экс ерөнхийлөгч болж байгаа аж.

Энэ мэдээг Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсний дараахан Манхэттэн тойргийн прокурор Элвин Брэггийн оффисоос мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд прокурорын алба Д. Трампын өмгөөлөгчтэй холбогдож, шүүх хуралд орохоос өмнө мэдүүлэг авах тухай зөвшилцсөн гэжээ.

Прокурорын албанаас Доналд Трампыг хэд хэдэн хэргээр шалгаж байгаа ба энэ удаагийн шүүх хурлаар ерөнхийлөгч асан Д. Трамп насанд хүрэгчдийн киноны жүжигчин Сторми Дэниэлсд мөнгө төлсөн хэргийг шүүн таслах юм.

Хавтаст хэрэгт бичсэнээр 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Доналд Трамп өөрийн өмгөөлөгчөөр дамжуулж Сторми Дэниэлсд 130 мянган ам.доллар өгсөн аж. Энэ мөнгийг Д. Трамп Сторми Дэниэлстэй өмнө нь дотно харьцаанд орж байсан тухайгаа нууцлах зорилгоор өгсөн гэжээ.

Флоридад амьдардаг Д. Трампад шүүхээс зарлан дуудах бичиг илгээх ба Д. Трампыг шүүхэд оролцохоор Нью Йорк хотноо ирэх үед нь албан ёсоор баривчилж, хурууны хээнүүдийг нь авч, эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа бүх хүмүүсийн адилаар зургийг урдаас нь болон хоёр хажуу талаас нь авах аж. CBS сувгийн мэдээлснээр экс ерөнхийлөгч Нью Йоркд ирэх долоо хоногт ирэх төлөвтэй байгаа аж.

Д. Трампын зүгээс өөрийгөө гэм буруугүй гэдгийг онцолж, Манхэттэн тойргийн прокурор Элвин Брэггийг Жорж Соросын "хамсаатан" хэмээн, ардчилсан намынхан ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх зорилгоор ямар ч гэм буруугүй хүнд хэрэг тохож байна хэмээн мэдэгджээ.

Өнгөрсөн 10-р сард Д. Трамп 2024 оны намар болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн билээ. Тойргийн прокурор нь АНУ-д хууль эрх зүйн тогтолцооны албан тушаал хэдий ч давхар санал хураалтаар томилогддог албан тушаал бөгөөд Д. Трампыг шалгаж байгаа прокурор Элвин Брэгг нь Ардчилсан намын гишүүн аж.

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга, Бүгд Найрамдах намын гишүүн Кевин МакКарти Доналд Трампын эсрэг хэрэг үүсгэсэн явдлыг шудрага бус явдал хэмээн, Төлөөлөгчдийн танхим Элвин Брэггийг эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр шалгана гэжээ.

Д. Трампын буруутай нь нотлогдвол шүүхээс түүнд дээд тал нь 4 жилийн хорих ял оноох боломжтой ч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар шүүгч Д. Трампад торгууль ноогдуулаад өнгөрөх магадлал өндөр аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

ikhmongol.mn 

 

холбоотой мэдээ

...
Цагаан ордны сэтгүүлчдэд ажлаа тайлагнана гэдэг өөрийгөө доромжилж буй хэрэг гэв
...
Японд Pokemon Go тоглоомын шинэ хувилбар гарлаа
...
Гуаньжоу КОВИД-19 өвчний голомт болжээ
...
Бээжин Тайванийн тусгаар тогтнолыг дэмжсэн хүмүүсийг хар жагсаалтанд оруулж эхэлжээ

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Мартамхай өвчинд хүргэдэг тархины хөгшрөлтийг удаашруулахын тулд 30 наснаас эхлэн анхаарах хэрэгтэй
2023-06-01 13:32:00
Г.Одонцэцэг: Харшлын өвчин цусанд хор үүсгээд байгаа учраас цус, цөсийг цэвэршүүлэх, шар усыг дарах эмчилгээ хийдэг
2023-05-31 17:31:00
Зэв, Сүбээдэй нар Калка голын тулаанд ялсан нь...
2023-05-31 16:05:00
Хятадад лалын сүмийг нураах гэсэн цагдаа нар иргэдийн эсэргүүцэлтэй тулжээ
2023-05-31 13:13:00
Жинхэнэ манлайлагчдын өдөр тутамдаа ашигладаг харилцааны 10 нууц арга барил
2023-05-31 13:10:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030