• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3500

06 сарын 01
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Дээсдэх үед зүрхний эрүүл мэнд сайжирч, аз жаргалын гормон ялгардаг 2023 / 05 / 18

Нийтлэгдсэн огноо: 2023-05-18 10:40:00

Жил бүрийн 4 сарын сүүлийн даваа гарагт үндэсний дээсдэх өдөр тохиодог. Ингээд дээсний тухай:

1. 2002 оноос эхэлсэн дээсдэх өдрийг Skipping Workshops зохион байгуулж байгаа бөгөөд анх 250 орчим сургуулийн 50,000 гаруй хүүхдүүдийг төрөл бүрийн дээсдэх арга хэмжээнд хамруулж тэмдэглэсэн бол түүний хойш хүүхдийн бие бялдрын эрүүл мэндийг дээшлүүлэх, ер нь эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх, хүүхэд насаа дурсаад дээсдэх, дээсний түүхийг мэдэх, дасгал хөдөлгөөн сурталчлах зорилгоор жил бүр тэмдэглэн өнгөрүүлж байна.

2. Дээсний үүслийг МЭӨ 1600 оны Эртний Египетчүүдтэй холбодог. Эртний Египетийн дайчид, цэргүүд усан үзмийн модны урт нарийн мөчрөөр дээс хийн үсэрдэг байж. Ингэж үсрэх нь булчинг чангалж, тэсвэр хатуужлыг нэмэгдүүлж, тулааны чадварыг сайжруулдаг сургалтын арга нь байсан бол аажмаар энгийн хүмүүсийн дунд нэвтэрч тоглоом гэхээсээ илүү урлагийн төрөл болсон байв. Дараагийн баримт 7-р зууны Хятадтай холбоотой. Хятадын олс үйлдвэрлэгчид шинэ жилийн баяраар “Дээсээр 100 удаа үсрэх” арга хэмжээг зохиосон нь 100 удаа дээсэн дээгүүр үсрэх тоглоом болжээ. Тоглоомд 3-аас дээш тоглогчид 180 сантиметр орчим дээсээр тоглодог болж, ингэж тоглох өдгөө ч булчингийн сайн дасгал болдог.

3. Дундад зууны үеийн уран зурагт дээс тоглон үсэрч байгаа хүүхдүүд чулуун гудамжаар цагариг эргүүлэн гүйж байгаа хүүхдүүд дүрслэгдсэн байдаг. Африк тивээс Голландын колоничлогчид 2 дээсээр тоглох хувилбарыг Америкт авчирсныг “Голланд давхар дээс” (Double Dutch) гэж өдгөө нэрлэдэг. 16-17-р зуунд Европ, Америк ихэвчлэн хөвгүүд дээсддэг байсан бол 1930-аад онд дээс, Голланд дээс Африк гаралтай иргэдийн дунд, ялангуяа охидын дунд түгээмэл болсон. Охидууд спортоор хичээллэх боломж хомс байснаас дээсийг тоглоом болгоод зогсохгүй, илүү ур чадвартай, илүү хөгжилтэй болгон дуулах /Song of Solomon/, үг нэмэх, илүү хөдөлгөөн нэмж хөгжүүлсэн.

4. Дээсдэх олон техник байгаагаас дан дээсээр чөлөөт, дан дээсээр хурдан, хос, “Голланд давхар дээс” (Double Dutch), давхар дээсээр 3-уул чөлөөт (Double Dutch freestyle), араас үсрэх, өндөр үсрэх гэсэн төрлүүд нь хамгийн түгээмэл гэнэ. 2020 онд Энэтхэгт Химаншу Пражапати 33 секундэд 144 удаа үсэрсэн нь одоогоор дэлхийн дээд амжилт, 2009 онд фитнес дасгалжуулагч Жои Мотсэй хандивын үйлст мөнгө цуглуулахын тулд хамгийн урт хугацааны амжилтыг 33 цаг 20 минутаар тогтоож цугларсан 38,000 долларыг хүүхдийн сайн үйлст зориулсан. Хаа газрын дээс, дээсдэх арга барил адилхан бөгөөд ихэвчлэн Хятадын, Америкийн, Египетийн, Нидерландын гэсэн тодотголоороо л ялгаатай.

5. Дээсдэх үед зүрхний эрүүл мэнд сайжирч, өөхний түвшин буурч, судасны цохилт, даралт тогтворжиж, ясны сийрэгжилтээс сэргийлж, илүү их хүчилтөрөгчөөр булчинг тэтгэж, булчинг хөгжүүлж, хурдан өсөхөд тусалж, цусны эргэлтийг илүү сайжруулж, тэнцвэр хадгалж, илүү уян хатан болох, тэсвэр нэмэх гээд бие мах бодийн олон тустай бол сэтгэцийн эрүүл мэндэд анхаарал төвлөрөл, ой санамж сайжруулахаас гадна хүн илүү сонор сэрэмжтэй болно.

Мөн аз жаргалын гормон ялгарч, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаална. 10 минут дээсдэхэд 200 калори шатаана, хамгийн сайн халаалтын дасгал болдог. Сул тал нь амрахгүйгээр хэт удаан дээсдвэл шөрмөс, үе мөчинд ачаалал үүсгэж, яс, үе мөчний асуудлыг хүндрүүлж, ямар нэг бэртэл гэмтэлтэй бол сэдрээх магадлалтай.

Гүндсамбуугийн Ариунчулуун

 

холбоотой мэдээ

...
Стрессээс ангижрах 15 бүтээлч арга
...
Марк цуглуулагчийн бяцхан заль
...
Архаг ядаргааны хам шинжийн үед илрэх шинж тэмдгүүд
...
Үхэр: Ирээдүйгээ төлөвлөж цаг зав гарга

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Мартамхай өвчинд хүргэдэг тархины хөгшрөлтийг удаашруулахын тулд 30 наснаас эхлэн анхаарах хэрэгтэй
2023-06-01 13:32:00
Г.Одонцэцэг: Харшлын өвчин цусанд хор үүсгээд байгаа учраас цус, цөсийг цэвэршүүлэх, шар усыг дарах эмчилгээ хийдэг
2023-05-31 17:31:00
Хятадад лалын сүмийг нураах гэсэн цагдаа нар иргэдийн эсэргүүцэлтэй тулжээ
2023-05-31 13:13:00
Жинхэнэ манлайлагчдын өдөр тутамдаа ашигладаг харилцааны 10 нууц арга барил
2023-05-31 13:10:00
Таны бусдаас онцгойлон нууцлах ёстой 4 гол зүйл
2023-05-31 12:50:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030