• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3500

06 сарын 01
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Бусдыг хайрлаж, эрч хүч өгвөл өөрөө ч бас хайр, эрч хүч хүртэнэ... 2023 / 05 / 26

Нийтлэгдсэн огноо: 2023-05-26 11:40:00

Дэлгүүрийн лангууны ард нас өндөр болсон өвгөн худалдагч зогсоно. Худалдан авагчидтай юм ярьж байснаа гэнэт “Намайг яагаад өдий болтол амьд байгааг мэдэх үү?” гэж асуув.

Германд фашистууд еврей хүмүүсийг хайр найргүй устгаж байх үед би залуу байсан. Фашистууд биднийг галт тэргэнд чихээд Освенцим руу явж байлаа. Тэр өвөл үнэхээр хүйтэн байж билээ. Хэдэн өдрөөр галт тэргээр явж байгаа хүмүүс хоолгүй, хучлагагүйгээс дулаацах ямар ч боломжгүй. Гадаа тасралтгүй цас орно. Хүйтэн салхины үзүүр хацар хайрч, хэдэн зуун хүн аймшигт шөнийг өнгөрүүлж байв. Хоол, ус, нөмөр юу ч байгаагүй. Судсанд байгаа цус маань царцаж байгаа санагдана.

Миний дэргэд манай хотын хамгийн хүндтэй, хайрлагдсан настай еврей өвгөн байсан. Маш их чичирч, үнэхээр хэцүү харагдаж байлаа. Тиймээс би түүнд наалдаж, дулаацуулахыг хичээв. Бага ч гэсэн нөмөр болж, дулаацах байх гэж бодоод чанга тэвэрсэн. Гар, хөл, нүүр хүзүүг нь үрж дулаацуулахыг хичээсэн. Амьд үлдэхийг гуйж, сэтгэл санааг нь өргөхийг хичээсэн. Тэр өвгөнийг би шөнөжин дулаацуулсаар үүр цайлгасан юм. Би өөрөө их ядарч, даарч эцэж байсан. Гар минь бээрч байсан ч түүнийг үхүүлэхийг хүсээгүй болохоор гарыг нь үрэхээ болиогүй.

Ашгүй үүр цайж, нар мандаж агаар арай бүлээцэж эхлэв. Эргэн тойрноо хартал энд тэндгүй хөшсөн, хөлдсөн шарилаар дүүрсэн байхыг би олж харсан. Нэг ч амьсгал, нэг ч хөдөлгөөн байхгүй, чимээгүй үхэл намайг нөмөрч байлаа. Өвлийн хүйтэн шөнө бүгдийнх нь амийг авсан байж. Өвгөн бид хоёр л амьд үлдсэн байлаа. Өвгөнийг үхүүлээгүй, дулаацуулж байснаараа би үхээгүй байсан юм.

Үүнээс ойлгож, насан туршдаа бодож үлдсэн зүйл маань хэрэв та бусдын зүрхийг дулаацуулбал өөрийнхөө зүрхийг ч дулаацуулдаг. Бусдыг дэмжиж, эрч хүч өгч, хөглөж байвал өөрөө ч гэсэн дэмжлэг, эрч хүч, амьдралын хөгийг олж авдаг…

Ш.Батзориг

 

холбоотой мэдээ

...
Дуу дуулах нь олон ач холбогдолтой
...
Гэдэс угаах арга
...
Хамгийн эрэлттэй чадварууд
...
Хойд, Өмнөд, Их Кавказ хаана байрладаг вэ

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Г.Одонцэцэг: Харшлын өвчин цусанд хор үүсгээд байгаа учраас цус, цөсийг цэвэршүүлэх, шар усыг дарах эмчилгээ хийдэг
2023-05-31 17:31:00
Хятадад лалын сүмийг нураах гэсэн цагдаа нар иргэдийн эсэргүүцэлтэй тулжээ
2023-05-31 13:13:00
Жинхэнэ манлайлагчдын өдөр тутамдаа ашигладаг харилцааны 10 нууц арга барил
2023-05-31 13:10:00
Таны бусдаас онцгойлон нууцлах ёстой 4 гол зүйл
2023-05-31 12:50:00
Сул дорой хүн гэж аливааг ЧАДАХГҮЙ биш, харин ХҮСЭХГҮЙ байгаа нэгнийг хэлнэ
2023-05-31 12:40:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030