• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3500

09 сарын 30
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Суданы Хартум хотод биологийн гаралтай аюултай үзэгдэл гарах эрсдэл өндөр байна 2023 / 04 / 26

Нийтлэгдсэн огноо: 2023-04-26 12:05:00

Суданы төрийн эрхийн төлөө байлдаж буй талууд улаанбурхан, холер зэрэг цочмог халдварт өвчнүүдийн үүсгэгчид болон бусад төрлийн биологийн аюултай материалууд хадгалагдаж буй лабораторийг хяналтандаа авснаар тус хотод биологийн гаралтай аюултай үзэгдэл гарах өндөр эрсдэлтэй байгааг ДЭМБ-аас анхааруулжээ.

ДЭМБ-аас Суданд суугаа төлөөлөгч Ниима Саид Абид сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа тэдгээр биологийн материалуудын аюулгүй байдлыг хангах гэсэн лабораторын ажилтнууд Үндэсний Нийгмийн Эрүүл мэндийн лаборатори луу нэвтэрч чадахгүй байгаа тухай мэдэгджээ. Тэрээр, "Биологийн материал, бодис зэргүүдийг аюулгүй битүүмжлэхээр очсон лабораторийн ажилтнууд лаборатори луу орж чадахгүй байгаа нь гол асуудал болоод байна." хэмээн мэдэгдсэн ч Суданы зэвсэгт хүчин, Хагас цэрэгжсэн RSF байгууллагын аль нь лабораторийг хяналтанд авсныг дурдаагүй байна ДЭМБ-ын судалгаагаар энэ сарын 15-нд Суданд эхэлсэн зэвсэгт мөргөлдөөний улмаас 459 хүн амь үрэгдэж, 4072 хүн шархдсан аж.

Нөгөө талаас амь үрэгдсэн иргэдийн тоо үүнээс өндөр байх магадлалтайг Ниима Саид Абид онцолсон байна. Цэргийн хоёр хүчин хоорондын зэвсэгт мөргөлдөөний улмаас эмнэлгүүд, үйлчилгээний бусад байгууллагуудын үйл ажиллагаа доголдож, иргэд гэртээ хоо хүнс, цэвэр усгүй гацсан байдалтай байгаа аж.

ДЭМБ-ын мэдээлснээр зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш эрүүл мэндийн байгууллагууд руу халдсан 14 тохиолдол бүртгэгдсэн ба ДЭМБ ажилтнуудаа нүүлгэн шилжүүлэхээр ажиллаж байгаа аж. НҮБ Судан дахь зарим үйл ажиллагаагаа хязгаарлахад хүрсэн байна.

Зэвсэгт мөргөлдөөний үеэр НҮБ-ын Цагаачлалын олон улсын байгууллага мөн Хүнсний хөтөлбөрийн ажилтнууд амиа алдсантай холбоотойгоор дээрх хоёр байгууллага Судан дахь үйл ажиллагаагаа зогсоосон байна.

Олон Улсын Улаан Загалмай Нийгэмлэгийн Африкийг хариуцсан захирал Патрик Юсэф байлдаж буй талуудад галаа зогсоож, асуудлыг хэлэлцээрийн замаар шийдэхийг уриалахыг бусад улс орнуудаас хүсчээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

ikhmongol.mn 

 

холбоотой мэдээ

...
Казахстан дөрөвдүгээр сарын 15-наас үр тариа, гурилын экспортод хязгаарлалт тогтооно
...
АНУ гурван компанид хориг арга хэмжээ авлаа
...
Ким Жон Ун Солонгосоос 100 мянган цэргээ ОХУ руу илгээх санал тавьжээ
...
Ази-Номхон далайн орнууд Америкийн коронавирусын эсрэг шинэ эмийг ихээр захиалж байна

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Эрүүл биеийн соёл
2023-09-28 12:25:00
Эгч дүү хоёр - Алёнушка, Иванушка (Орос ардын үлгэр)
2023-09-27 17:15:00
Автобусанд ахмад настнаас гадна сурагчдад сандал тавьж өгч болно
2023-09-27 14:32:00
X зууны монголчууд Ю.Цэдэнбалын хувь хүний шинжийн тухай дурссан нь
2023-09-27 14:25:00
Францын шүүх Азийн хөлбөмбөгийн холбооны экс ерөнхийлөгч Мохамед бин Хамманыг баривчлах тушаал гаргалаа
2023-09-27 14:20:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030