Сул дорой хүн гэж аливааг ЧАДАХГҮЙ биш, харин ХҮСЭХГҮЙ байгаа нэгнийг хэлнэ. Ердөө л энэ. Үүнтэй маргаад ч хэрэггүй.
Тухайн хүн юу хүсэж байгааг яаж мэдэх вэ гэж үү? Юу хийж байгааг нь хар. Юу ч хийхгүй байгаа бол тэрээр юу ч хүсэхгүй байна гэсэн үг. Жишээ нь, таны нуруу байнга өвддөг бөгөөд та энэ зовлонгоо хүн хүнд ярьдаг гэж бодъё. Тэгвэл та нуруундаа өвчин намдаах тос түрхэхээс өөр яг юу хийсэн юм бэ? Эмчид очиж үзүүлсэн үү? Үгүй. Тусгай дасгал хийж үзсэн үү? Үгүй...
За тэгвэл зовлонгоо тоочдогоороо тоочоод л явж байхгүй юу! Ийм хүмүүсийг би шууд л "баяртай" гээд явуулдаг болсон...
- Андрей Жельветро, сэтгэл зүйч
Орчуулсан: Өлзийбатын Уянга