БАГА УНТАЖ АМРАХ НЬ ХЭТ ТАРГАЛАЛТЫН НЭГ ҮНДЭС
Хангалтгүй унтаж амрах нь таргалалт үүсэх шалтгааны нэг гэдгийг олон шинжлэх ухааны судалгаанууд баталсан байдаг.
* Хэтэрхий бага унтаж амарснаар хүний биеийн гормонууд тэнцвэрээ алддаг. Лептин гэдэг гормон нь амралт багасахад дагаж багасдаг бөгөөд энэхүү гормон нь бодисын солилцоог бууруулахад шууд нөлөөлдөг. Үүнээс гадна амралт багатай хүмүүсийн Грелин гормон ихэсдэг. Энэ гормон нь хүний өлсөх мэдрэмжийг нэмэгдүүлдэг.
* Бага унтдаг хүмүүсийн бодисын солилцоо муудаж нүүрс ус идэх дур хүсэл нь нэмэгддэг. Ингэснээр таргалалт үүсэх үндсэн шалтгаан болдог.
* Бага унтаж амардаг хүмүүс оройн цагаар илүү их өлсдөг. Хүний сэрүүн байгаа цаг нь идэх хоолны хэмжээтэй шууд пропорционал холбоотой байдаг. Бага унтаж амарсан хүн амархан ядарcнаасаа болж илүү их хүнс идэх сонирхол төрдөг бөгөөд шөнийн цагаар сэрүүн байхдаа өлсөх мэдрэмж төрж шөнөөр юм иддэг муу зуршилтай болдог.
* Бага унтаж амардаг хүмүүсийн биеийн температур буурдаг.
Thermoregulation буюу биеийн температурын тэнцвэр нь эрүүл мэндтэй шууд холбоотой. Бага хэмжээгээр унтаж амардаг хүмүүсийн энергийн тэнцвэр алдагдсанаар биеийн хэвийн температур буурдаг. Биеийн температур багасахад, бодисын солицоо буурна.
Хэтэрхий бага унтдаг хүмүүс залхуу болдог. Бага унтсанаараа их ажил амжуулна гэж боддог боловч эсрэгээрээ ажлын үр бүтээмж муутай залхуу болдог. Бага унтаж амарсан хүний кортизол буюу стрессний гормон ихэсдэг. Үүнээс болж хөдөлгөөн шаардсан ажил болон спортоос төвөгшөөх сэтгэгдэл төрдөг.
Иймээс хангалттай унтаж амрах нь таны эрүүл мэндэд эерэг нөлөөтэйгөөс гадна таны илүүдэл жин, хоолны зуршил, амьдралын хэв маягт шууд нөлөөлдөг.
Гар утсаа их оролдож шөнөжингөө фeйсбүүк ухаж нойргүйддэг ойр дотны хүн, найзыгаа мэншион хийж анхааруулаарай!
Шинжлэх ухааны судалгаанууд:
(1) Fatima, Y. / Doi, SA. / Mamun, AA. (2015): Longitudinal impact of sleep on overweight and obesity in children and adolescents: a systematic review and bias-adjusted meta-analysis. In: Obes Rev. URL: https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/25589359.
(2) Xi, B., et al. (2014): Short sleep duration predicts risk of metabolic syndrome: a systematic review and meta-analysis. In: Sleep Med Rev. URL: https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/23890470.
(3) Spiegel, K., et al. (2004): Sleep curtailment in healthy young men is associated with decreased leptin levels, elevated ghrelin levels, and increased hunger and appetite. In: Am Coll Phys. URL: https://www.researchgate.net/.../288142184_Sleep....
Др.Билгүүн