• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3500

06 сарын 01
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Цамцан дээрх толбо, үрчлээсийг тоохоо байсан... 2023 / 05 / 29

Нийтлэгдсэн огноо: 2023-05-29 10:25:00

Би 70 гарч, 80 руу дөхөж яваа нэгэн найзаасаа ямар өөрчлөлт мэдрэгдэж байгааг нь асуусанд тэрээр ийм хариулт өгсөн юм:

1. Эцэг эх, ах дүү, хань ижил, үр хүүхэд, найз нөхдөө хайрласнаар би өөрийгөө хайрлаж эхэлсэн.

2. Би өөрийгөө Атлант биш, хорвоо дэлхий миний нуруун дээр тогтдоггүй гэдгийг ойлгосон.

3. Би жимс ногоо зардаг хүмүүстэй наймалцахаа больсон. Хэдэн пенни илүү төллөө гээд би хоосорчихгүй. Харин тэр хүнд хүүхдийнхээ сургалтын зардлыг цуглуулахад нь нэмэр болж мэднэ.

4. Би зөөгч бүсгүйд ахиухан цайны мөнгө үлдээдэг. Нэмэлт мөнгө хараад тэрээр баярлаж, нүүрэнд нь мишээл тодордог юм. Талхныхаа мөнгийг олох гэж тэр надаас илүү зүтгэж байгаа шүү дээ.

5. Би настай хүмүүст “Та энэ түүхээ өмнө нь зөндөө ярьсан шүү дээ...” гэхээ больсон. Тэрхүү түүхээ ярьж өгч байхдаа тэд ой санамжийнхаа “гудамж талбайгаар” дайран өнгөрч, өнгөрснөө дахин мэдэрдэг.

6. Би хүмүүсийг засаж залруулахаа больсон. Тэдний буруу гэдгийг мэдэж байсан ч. Бүхнийг төгс төгөлдөр болгох нь миний үүрэг биш. Хорвоо дэлхий гэдэг "төгс төгөлдрөөс" хавьгүй нандин.

7. Би хүмүүст магтаалын үгийг харамгүй хэлдэг. Энэ нь магтаал, сайшаал авч байгаа хүнд ч, өгч байгаа надад ч сайхан санагддаг. Комплимент авч байгаа хүмүүст бяцхан зөвлөгөө өгөхөд... ХЭЗЭЭ ч битгий “хэрэггүй дээ...” гэж байгаарай. Зүгээр л “Баярлалаа” гэж байгаарай.

8. Би цамцан дээрх толбо, үрчлээсийг тоохоо байсан. Учир нь тухайн хүн ямар хүн бэ гэдэг нь гаднах байдлаас нь хавьгүй ихийг өгүүлдэг юм.

9. Намайг үнэлдэггүй хүмүүсийг би орхин явдаг. Миний үнэ цэнийг тэд мэдэхгүй байж болно, би өөрөө бол мэднэ шүү дээ.

10. Ямарваа нэгэн хүн “хархны уралдаанд” надаас түрүүлэх гэж булхайцахад нь би тайван өнгөрүүлдэг. Би харх биш...

11. Би сэтгэл хөдлөлөөсөө ичиж зовдгоо больсон. Учир нь сэтгэл хөдлөл минь намайг хүн болгодог юм.

12. Хэн нэгнээс харилцаагаа таслахын оронд эгогоо таягдан хаясан нь дээр гэдгийг би ойлгосон. Эго минь намайг аливаа зүйлээс хөндий байлгадаг бол бусадтай харилцаатай байснаар би хэзээ ч ганцаардахгүй.

13. Өдөр бүр би сүүлчийн өдрөө амьдарч байгаа мэт амьдардаг болсон. Учир нь тухайн өдөр миний хувьд нээрээ л эцсийнх байж мэдэх юм...

14. Надад аз жаргал өгдөг зүйлийг л би хийдэг. Аз жаргалынхаа төлөө би өөрөө л хариуцлага хүлээнэ. Жаргалтай байх гэдэг бол сонголт. Та хэдийд ч жаргалтай байж болно... шийдвэр гаргахад л болно!

- Энтoни Xoпкинc

Орчуулсан: Өлзийбатын Уянга

 

холбоотой мэдээ

...
Хүний биед эрдэс дутагдсаны шинж тэмдгүүд
...
Хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх 10 арга
...
Гэдэс угаах арга
...
Хонины ордынхонтой заавал найзлах 10 шалтгаан

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Мартамхай өвчинд хүргэдэг тархины хөгшрөлтийг удаашруулахын тулд 30 наснаас эхлэн анхаарах хэрэгтэй
2023-06-01 13:32:00
Г.Одонцэцэг: Харшлын өвчин цусанд хор үүсгээд байгаа учраас цус, цөсийг цэвэршүүлэх, шар усыг дарах эмчилгээ хийдэг
2023-05-31 17:31:00
Хятадад лалын сүмийг нураах гэсэн цагдаа нар иргэдийн эсэргүүцэлтэй тулжээ
2023-05-31 13:13:00
Жинхэнэ манлайлагчдын өдөр тутамдаа ашигладаг харилцааны 10 нууц арга барил
2023-05-31 13:10:00
Таны бусдаас онцгойлон нууцлах ёстой 4 гол зүйл
2023-05-31 12:50:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030