• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3500

06 сарын 01
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

"Их-7"-гийн удирдагчид Хирошимагийн Энх Тайвны Дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд хүрэлцэн ирэв 2023 / 05 / 19

Нийтлэгдсэн огноо: 2023-05-19 17:37:00

Японы Хирошима хотод болж буй "Их-7"-гийн чуулга уулзалтанд оролцох улс орнуудын удирдагчид Хирошима дахь Энх Тайвны Дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд хүрэлцэн иржээ.

Зочдыг Японы Ерөнхий сайд Фүмио Кишида гэргий Юүкогийн хамтаар угтан авсан байна. Хирошима хотын төвд байрлах Энх Тайвны Дурсгалын цэцэрлэгт хүрээлэнг хааж, хамгаалалтанд авсан байна. Бусад хот мужуудаас мянга мянган цагдаа нарыг дайчилж, Хирошима хотын гудамж талбайд тогтмол эргүүл гаргасан байна.

Японы талаас "Их-7"-гийн чуулга уулзалтыг зохион байгуулах хотоор Хирошима хотыг сонгосон нь дэлхийн энх тайвныг онцлох хүсэлтэй холбоотой юм. 1945 онд АНУ Хирошима дээр дэлхийн анхны атомын бөмбөгийг хаяж, олон зуун мянган хүний аминд хүрч, тус хотыг газартай тэгшилсэн билээ.

Бөмбөгдөлтөөс бүтэн үлдсэн цөөн хэдэн барилгын нэг голын эрэгт байрлах дугуй оройт барилга нь уг аймшиг түүхэн үйл явдлын баримт болон үлджээ.

Түүнээс гадна Хирошима нь Ерөнхий Фүмио Кишидагийн төрсөн хот бөгөөд Ф. Кишида цөмийн аюулгүй байдал, цөмийн зэвсгээс татгалзах тухай сэдвийг голчлон хөндөнө гэж таамаглаж байна.

Барууны орнууд ОХУ-ыг Украинд явуулж буй дайндаа цөмийн зэвсэг ашиглахгүй байхыг анхааруулж, Хойд Солонгос баллистик пуужингууд болон цөмийн зэвсгийн туршилтуудаа эрчимжүүлээд байгаа билээ.

Энх Тайвны Дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд хамгийн сүүлд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден эхнэрийн хамт хүрэлцэн ирснээр "Их-7"-гийн удирдагчид тус цэцэрлэгт хүрээлэнд байрлах музейг үзэж сонирхох юм.

Ерөнхий сайд Фүмио Кишидагийн санаачлагаар улс орнуудын тэргүүнүүд зөвхөн хөшөө дурсгалуудад хүндэтгэл үзүүлээд зогсохгүй атомын бөмбөг ямар үр дагавар дагуулсан болохыг музейн үзмэрүүдээс харах аж.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

ikhmongol.mn 

 

холбоотой мэдээ

...
“Самсунг”-ийн дэд ерөнхийлөгчийг байцаана
...
В. Путин Украины Херсон болон Луганск мужид айлчилжээ
...
Сири иргэнийг саатуулсны улмаас нислэг хойшлогджээ
...
Ялалтын баярын парад дэлхий нийтийн анхаарлын төвд байна

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Г.Одонцэцэг: Харшлын өвчин цусанд хор үүсгээд байгаа учраас цус, цөсийг цэвэршүүлэх, шар усыг дарах эмчилгээ хийдэг
2023-05-31 17:31:00
Хятадад лалын сүмийг нураах гэсэн цагдаа нар иргэдийн эсэргүүцэлтэй тулжээ
2023-05-31 13:13:00
Жинхэнэ манлайлагчдын өдөр тутамдаа ашигладаг харилцааны 10 нууц арга барил
2023-05-31 13:10:00
Таны бусдаас онцгойлон нууцлах ёстой 4 гол зүйл
2023-05-31 12:50:00
Сул дорой хүн гэж аливааг ЧАДАХГҮЙ биш, харин ХҮСЭХГҮЙ байгаа нэгнийг хэлнэ
2023-05-31 12:40:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030