• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3500

06 сарын 01
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Монголчуудыг амжилтгүй байхад нөлөөлдөг хэд хэдэн сэтгэл зүйн эмгэгүүд 2023 / 05 / 21

Нийтлэгдсэн огноо: 2023-05-21 12:22:00

Монголчуудыг амжилтгүй болоход нөлөөлдөг хэд хэдэн сэтгэл мэдрэлийн гүнд нь ортол шингэсэн, удам дамжиж халдварласан том  асуудлууд байдаг.

1. Мэдэхгүй байж маш их нэрэлхүү, хүнээс асуухаасаа ичдэг. Ийм байдлаа өөрөөсөө ч нуудаг. Хүнд хэлэхээс ч айдаг. Тусламж авчихбал доошоо харагдах байх гэж яс нь хавталздаг.

2. Нэр хүндээ бодоод л гэр бүлийнхээ асуудлаа нуун дарагдуулдаг. Нэр хүндийг нь гутаалаа гэж хоосон сүржигнэнэ. Яг үнэндээ нэр хүнд гээд хамгаалах гээд байгаа юм нь ямар ч үнэ цэнэгүй гэдгийг мэддэггүй.

3. Нээх сүрхий мэдэмхий чаддаг хүн шиг онгирдог. Жоохон юм мэдчихээрээ өөрийгөө бусдаас дээр яваа гэж бодоод далдаганана. Онгирно. Заримдаа тэгэж байгаа хүмүүсийг харахаас өмнөөс нь бөгс улаймаар байдаг. Бурхангүй газрын бумба галзуурна гэдэг шиг.

4. Буруугаа хүлээн зөвшөөрөх дургүй. Хүнийг л буруутгаад байдаг, өөрийгөө гэмгүй сайн хүн гэж л боддог. Буруу гэдгээ мэдсэн ч уучлалт гуйж чаддаггүй. Чив чимээгүй таг чиг болчихдог. Дараа нь юу ч болоогүй нөгөө хүнтэйгээ харилцаж байгааг нь харахаад үнэхээр ичгүүртэй. Харамсалтай нь тэр хүнд өөрт нь хүртэл их эвгүй сэтгэлд нь нэг ичмээр юм байгаад байгаа байхгүй юу.

5. Сайн хүн болж харагдах гэж хүний төлөө амьдарч байгаам шиг бухимдаж сүржигнэдэг. Насаараа хүний амьдралыг л өөд нь татах гэж зовсоор байгаад их л ядарсан хүн шиг царай гаргана. Хүн надад гомдчихно гэж зүрхээ гартал айна. Хүн гомдоохгүй байхын төлөө төрсөн юм шиг. Гэтэл өөрийгөө дэмий зовоогоод, гомдоогоод, хохироогоод байгаагаа ч хардаггүй.

6. Хүнээс болоод л байнга хохироод байдаг юм шиг өрөвдөлтэй хүний царай гаргадаг. Өөрийгөө өрөвдөлтэй харагдуулж бусдын анхаарлыг татах гэсэн бүүр донтой өвчтэй хүмүүс настай аав ээж хадмуудаас авахуулаад тэр чигээрээ.

7. Юу ч олигтой хийгээгүй байж бие хаа өвчин зовлон ярьж баашилж сүржигнэдэг. Ядарчих вий гэж л нээх их биеэ чагнасан хүмүүс. Байсхийгээд л өвчин ярьж, янгуучлаад байгаам шиг сонин. Хавар болохоор ялангуяа хавь ойрын бүх хүмүүсийг ч хүртэл ядарч байгаа царайг нь харж өөртэйгөө нийлүүлээд өрөвдөөстэй.

8. Өөрөө учрыг нь олоогүй байж хүнд заах гэж оролддог. Буруу зөрүү юм зааж байгаагаа ч мэдэхгүй байж өөрийгөө л мундаг зөв хүн гэж л боддог. Боловсорч судалж, ном уншаагүй амьдралын хар бор муу санаа, муйхар ухаанаа боловсрол гэж андуурдаг.

9. Чухал юмандаа биш, хаа хамаагүй хүний хэлсэн үгээр болсон болоогүй юм руу орж хамаг байгаагаа гарзаддаг. Хүнээ хэлсэн үгээр л амьдрах ёстой юм шиг.

10. Юмны учрыг ойлгож, бүтэн түүхийг нь мэдэхгүй байж яарч дүгнэлт хийдэг. Мэдэхгүй хүнээ, ярилцаж үзээгүй хүнээ, судалж үзээгүй юмаа, гардаж өөрөө туршиж үзээгүй юмнаасаа айдаг.

Ийм асуудлуудаас болоод Монголчууд маань амьдралаа эрх чөлөөтэй биш, айдсын шорон дотор үрж байна. Ар гэрийн аз жаргал сайн сайхан гэдэг юмыг хүртэж амьдрах биш, албатай зовлонтой хардаж сэрдсэн, хэрүүлийн орчинд өрнүүлж байна.

Гэр Бүлийн Динамик хөтөлбөр

 

холбоотой мэдээ

...
Зэвсэг барин тулалдаагүй ч дайны ялалтад хувь нэмрээ оруулсан хүмүүс бол математикчид, холбоочид, код тайлагчид юм
...
Үүлний хэлбэрээр цаг агаарыг танин мэдэх нь
...
Ямар нэг ойлголтыг хурдан сурч, ой санамжиндаа удаан хадгалах хялбар арга
...
Бие махбодын шийтгэлээс илүүтэй дүрэм эерэг нөлөө үзүүлдэг

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Тэврэлтийн 7 төрөл, тэдгээр нь харилцаанд ямар утгыг илэрхийлдэг вэ?
2023-06-01 14:10:00
Тэмдэглэлт өдрийн утгыг ойлгохуй
2023-06-01 13:35:00
Мартамхай өвчинд хүргэдэг тархины хөгшрөлтийг удаашруулахын тулд 30 наснаас эхлэн анхаарах хэрэгтэй
2023-06-01 13:32:00
Нумын ордынхон хамгийн үнэнч бус хүмүүс
2023-06-01 12:15:00
Винченцо Перуджа - Мона Лизаг домог болгосон хүн
2023-06-01 10:40:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030