Нүдний болор цайх. 50 нас хүрэхэд хүмүүсийн 50%, 80 хүрэхэд 100% буюу бүх хүний болор цайж хараа мууддаг. За энэ удаа яавал нүдээ эртнээс хамгаалах вэ гэдэг тал дээр жаахан суралцая.
Тарган ч биш туранхай ч биш биеийн жингээ хадгалах чухал. Өдөр бүр бага хэмжээний нэрс идэж гүнжидийн үрийг байнга хоолондоо цацаж хэрэглэвэл сайн. Бяслаг сүү цагаан идээ бага идээрэй. Том хүний ихэнх нь сүүнд агуулагддаг глактозыг задлах чадвар муу болдог ба илүү гарсан глактозын үлдэц нь нүд болон бусад эрхтнүүдэд очиж булнгартуулна.
Нүдээ нарны хэт ягаан туяанаас гадна хэт улаан туяа мөн дэлгэцийн цэнхэр туяанаас зэрэг хамгаалах гурвалсан үйлчилгээтэй нүдний шил гадуур зарагдаж байгаа тул олж зүүхийг хичээгээрэй. (Зураг 1)
Өдөрт 20 ширхэг тамхи татдаг хүний болор цайх эрсдэл 3 дахин нэмэгддэг ба чихрийн шижинтэй хүнийх эрүүл хүнийхээс 5 дахин хурдан болор цайдаг гэнэ.
Болор цайхад хараа давхар мууддаг онцлогтой. Гэрэлтэй газарт их гялбаж байгаа мэдрэмж төрнө. Нэг нүдээ анихад нөгөө нүдээр юмс давхарлаж харагдах ба харааны шил зүүсэн ч бүдэг харагдах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Эртхэн нүдний эмчид үзүүлж мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авах хэрэгтэй шүү.
Яаран мэс засал гэхгүйгээр амьдралынхаа хэвшлээр болор цайлтыг зогсоовол илүү эрсдэл бага удаан хугацаанд нүдээ хамгаалах боломжтой.
Нарангэрэлийн Мөнхгэрэл