• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3500

06 сарын 01
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

ОХУ-ын Белгород мужид онц байдал зарлажээ 2023 / 05 / 23

Нийтлэгдсэн огноо: 2023-05-23 10:36:00

ОХУ-ын Украинтай хиллэдэг Белгород мужийн Грайворонск хот руу Украины талаас орж ирсэн зэвсэгт бүлэглэлүүд халдсантай холбоотойгоор энэ сарын 22-ноос тус мужид онц байдал зарлаж, алан хядах үйл ажиллагааг таслан зогсоох ажиллагааг эхлүүлсэн байна.

Зэвсэгт бүлэглэлүүдийг устгах ажиллагаанд ОХУ-ын зэвсэгт хүчин, Оросын хилийн цэргийн алба, Үндэсний гварди, Аюулгүй байдлын албаны албан хаагчид оролцож байгаа тухай Белгород мужийн амбан захирагч Вячеслав Гладков мэдээлжээ.

Зэвсэгт бүлэглэлүүдийн халдлагын улмаас Грайворонск хотын оршин суугчдаас 8 хүн шархджээ. Украины талд байлдаж буй "Оросын Эрх Чөлөө", "Оросын сайн дурын корпус" нэртэй бүлэглэлүүд уг халдлагыг үйлдсэнээ мэдэгдсэн байна. Харин Украины Ерөнхийлөгчийн тамгын газраас Белгородод болж буй үйл явдалд Украины тал хамаагүй гэдгийг онцолжээ.

Baza, Shot зэрэг Telegram сувгуудад бичсэнээр алан хядах ажиллагааг таслан зогсоох ажиллагааны үеэр дээрх хоёр бүлэглэлийн 39 албан хаагч амь үрэгдэж, 5 албан хаагчийг олзолжээ. Үүссэн нөхцөл байдлын талаар ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путинд мэдээлсэн хэмээн Кремлийн зүгээс мэдэгдсэн байна.

ОХУ Украин руу довтолсноос хойш хоёр улсын хилийн ойролцоо байрлах Белгород болон бусад мужууд их бууны болон дроны халдлагад хэд хэдэн удаа өртсөн билээ.

Украинд төвтэй "Оросын Эрх Чөлөө" бүлэглэл нь Твиттер дэх хуудаснаа хилийн Козинка хотыг бүрэн чөлөөлсөн хэмээн бичсэн байна.

Оросын тал ОХУ-ын хилийн бүс нутагт гарсан халдлага нь Бахмут хот дээр төвлөрсөн анхаарлыг сарниулах гэсэн украинчуудын явуулга, Бахмут хотыг оросуудад эзлэгдсэний улс төрийн нөлөөг бууруулах гэсэн зорилготой хэмээн үзэж байгаа аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

ikhmongol.mn 

 

холбоотой мэдээ

...
ОХУ-ын пуужингийн цохилтын улмаас Украины Харьков хот ус, тоггүй болжээ
...
Ромын Пап лам Франциск Монголд айлчилна гэжээ
...
82 настай Валли Фанк Жефф Безостой сансарт нисэхээр сонгогджээ
...
Жагсагчид улс төрд цоо шинэ хүчин гарч ирэхийг хүсч байна

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Мартамхай өвчинд хүргэдэг тархины хөгшрөлтийг удаашруулахын тулд 30 наснаас эхлэн анхаарах хэрэгтэй
2023-06-01 13:32:00
Винченцо Перуджа - Мона Лизаг домог болгосон хүн
2023-06-01 10:40:00
Г.Одонцэцэг: Харшлын өвчин цусанд хор үүсгээд байгаа учраас цус, цөсийг цэвэршүүлэх, шар усыг дарах эмчилгээ хийдэг
2023-05-31 17:31:00
Зэв, Сүбээдэй нар Калка голын тулаанд ялсан нь...
2023-05-31 16:05:00
Хятадад лалын сүмийг нураах гэсэн цагдаа нар иргэдийн эсэргүүцэлтэй тулжээ
2023-05-31 13:13:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030