• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3500

06 сарын 01
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Е. Пригожин Орост хувьсгал гарч болзошгүй гэж анхааруулав 2023 / 05 / 25

Нийтлэгдсэн огноо: 2023-05-25 11:10:00

Оросын хувийн цэргийн Вагнер группыг үндэслэгч Евгений Пригожин ОХУ-д 1917 оных шиг хувьсгал гарч, Оросын баячууд Украинд болж буй дайнд зохих ач холбогдлыг өгөхгүй бол ОХУ Украинд ялагдах аюултай байгааг анхааруулжээ. Тэрээр Барууны орнууд ОХУ-Украины дайнаас залхана, Бээжин Орос-Украины асуудлыг энхийн замаар шийдэх гарц гаргалгааг гаргаж ирснээр дайн дуусна гэдэгт эргэлзэж байгаа гэжээ.

Түүний үзэж байгаагаар Украины сөрөг довтолгоо нь оросуудыг 2014 онд Крымийн хойгийг нэгтгэхээс өмнөх байршилд аваачих зорилготой ба украинчууд Бахмутыг бүсэлж, Крым руу довтлохыг оролдох аж. Telegram дахь хуудсандаа нийтэлсэн ярилцлагадаа тэрээр, "Гол асуудал нь бид Орос эх орноо алдаж болзошгүй нөхцөл байдалд хүрээд байна. Цэргийн дэглэм тогтоох хэрэгтэй байна. Жирийн ардуудын хүүхдүүд авсанд орж, элитүүдийн хүүхдүүд наранд биеэ шарсан хэвээр байвал эхлээд цэргүүд босно, дараа нь тэдгээр цэргүүдийн ойр дотныхон босно. Энэ дайнд амиа алдсан цэргүүдийн хамаатан саднууд гээд хэдэн 10 мянган хүн байна. Удахгүй энэ тоо хэдэн зуун мянгад хүрнэ." хэмээн онцолжээ. Евгений Пригожин ЗХУ задарсны дараа ОХУ-ын Украинд чиглэсэн бодлогыг шүүмжлэхийн зэрэгцээ Кремль Украинд явуулж буй дайнаа "цэргийн тусгай ажиллагаа" гэж нэрлэсэн нь тодорхой бус, үл зохицох, эргэлзээ төрүүлсэн нэршил гэжээ. Түүний хэлж байгаагаар Оросын зэвсэгт хүчний удирдлагууд Украинд явуулж буй дайны туршид хэд хэдэн удаа бүтэлгүйтсэн аж.

Е. Пригожины хэлснээр ЗХУ-ын удирдагч Йосиф Сталин ийм зүйл болохыг хэзээ ч зөвшөөрөхгүй байсан ба ОХУ-ын хилийн Белгород муж халдлагад өртсөн нь Оросын зэвсэгт хүчний удирдлагуудын алдаа бөгөөд цаашид ч украинчууд ОХУ-ын нутаг дэвсгэр лүү довтлохыг зорих аж.

ОХУ энэ дайнд ялахын тулд илүү олон цэрэг дайчилж, дайны санхүүжилтээ нэмэгдүүлэх ёстой аж. Вагнер групп ОХУ Украин руу довтолсноос хойш 50 мянга орчим хоригдлыг эгнээндээ элсүүлсний 20 орчим хувь нь, хөлсний цэргүүдийнх нь 10 мянга нь ор сураггүй болжээ.

Бахмутад Украины 50 000-70 000 цэрэг шархдаж, 50 000 нь амиа алдсан гэжээ. Е. Пригожины хэлснээр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн оронд цэргийн командлагч Михаил Мизинцевийг томилох, ОХУ-ын Зэвсэгт хүчний Ерөнхий штабын дарга Валерий Герасимовыг Сергей Суровикиноор солих ёстой аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

ikhmongol.mn 

 

холбоотой мэдээ

...
ОХУ-д 18-35 насныхан коронавирусын халдварыг хамгийн ихээр тарааж байна
...
ОХУ энэ лхагва гарагаас эхлэн Польш болон Болгар улсад хий нийлүүлэхгүй
...
Оросууд халдлага үйлдсэнийг нотлох тусгай албадын илтгэл нийтлэгджээ
...
Д. Трамп шүүхэд оролцохоор хувийн онгоцоороо Нью Йорк хотод буув

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Г.Одонцэцэг: Харшлын өвчин цусанд хор үүсгээд байгаа учраас цус, цөсийг цэвэршүүлэх, шар усыг дарах эмчилгээ хийдэг
2023-05-31 17:31:00
Хятадад лалын сүмийг нураах гэсэн цагдаа нар иргэдийн эсэргүүцэлтэй тулжээ
2023-05-31 13:13:00
Жинхэнэ манлайлагчдын өдөр тутамдаа ашигладаг харилцааны 10 нууц арга барил
2023-05-31 13:10:00
Таны бусдаас онцгойлон нууцлах ёстой 4 гол зүйл
2023-05-31 12:50:00
Сул дорой хүн гэж аливааг ЧАДАХГҮЙ биш, харин ХҮСЭХГҮЙ байгаа нэгнийг хэлнэ
2023-05-31 12:40:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030