• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3500

06 сарын 01
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Японд зэвсэгт этгээд 4 хүний аминд хүрчээ 2023 / 05 / 26

Нийтлэгдсэн огноо: 2023-05-26 13:42:00

Японы Накано хотод зэвсэгт этгээдийн халдлагын улмаас 4 хүн амь үрэгджээ. Сэжигтэн 1 эмэгтэйг хутгалж, цагдаагийн 2 ажилтанг ангийн буугаар буудан хөнөөсөн ба сүүлд дахин нэг хүний аминд хүрсэн нь тогтоогджээ.

Цагдаа нар тус хэргийг үйлдсэн этгээдийг баривчлаад байгаа ба түүнийг 31 настай Масанори Аоки болохыг тогтоосон байна.

Гэрчүүдийн мэдээлж байгаагаар хохирогч эмэгтэйн араас хөөн гүйж байсан сэжигтэн гартаа 30 орчим см урттай хутга атгасан байжээ.

Сэжигтэн Нагано хотын зөвлөлийн даргын хүү хэмээн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байна.

Тэрээр цагдаа нарт баригдахаасаа өмнө аавынхаа гэрт хэдэн цагийн турш нуугджээ.

Уг гэмт хэргийг үйлдэх болсон шалтгаан нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

Япон улсад галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэрэг маш ховор гардаг ба өнгөрсөн оны 7-р сард Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэг гэрийн нөхцөлд угсарсан гар буугаар буудан хөнөөсөн хэрэг гарсан нь Японы ард иргэдийг цочирдуулсан билээ.

2014 онд л гэхэд Японд галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас 6 хүн амь үрэгдсэн бол тухайн онд АНУ-д галт зэвсгийн улмаас 33 599 хүн амь үрэгджээ.

Япон улсад галт зэвсэг худалдан авах гэж байгаа хүнд маш өндөр, хатуу шаардлага тавихаас гадна тухайн хүн сэтгэцийн эрүүл мэндээ шалгуулах ёстой аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

ikhmongol.mn

 

холбоотой мэдээ

...
Хойд Солонгосын тив алгасах пуужин Америкийн газар нутагт хүрэх чадалтай хэмээн Японы Батлан хамгаалахын сайд мэдэгдлээ
...
Кремль цэргийн дайчилгааны үеэр алдаа гарсан хэмээн мэдэгджээ
...
Tour Montparnasse буюу Европдоо хамгийн өндөр 59 давхар Монпарнасын цамхаг
...
Бахмутад Оросын 20 мянга гаруй цэрэг амиа алджээ

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Тэмдэглэлт өдрийн утгыг ойлгохуй
2023-06-01 13:35:00
Мартамхай өвчинд хүргэдэг тархины хөгшрөлтийг удаашруулахын тулд 30 наснаас эхлэн анхаарах хэрэгтэй
2023-06-01 13:32:00
Нумын ордынхон хамгийн үнэнч бус хүмүүс
2023-06-01 12:15:00
Винченцо Перуджа - Мона Лизаг домог болгосон хүн
2023-06-01 10:40:00
Г.Одонцэцэг: Харшлын өвчин цусанд хор үүсгээд байгаа учраас цус, цөсийг цэвэршүүлэх, шар усыг дарах эмчилгээ хийдэг
2023-05-31 17:31:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030