Таны ЭМБ -д зориулсан дусал мэдлэг
Тархи хөгшрөхөд
Та бүхэн дараах ахмадуудтай тааралдаж байсан болов уу?
# Дэлгүүрт дугаарлан зогсох олон хүмүүсийн дундуур юу ч болоогүй юм шиг дайрч орох настан,
# Олон нийтийн газарт эсвэл дэлгүүрт хүмүүсээс огт санаа зовж, ичих нүүргүй худалдагч болон тухайн байгуулгын ажилтан уруу чанга хашгичин, хэрүүл хийн, өөрийнхөөрөө зөрүүдлэх настан
# Юуг ч тайлбарлаж хэлж ойлгуулах гэхээр үл сонсох настан,
# Замын голд дугуйн сигнал хэд ч дуугарган анхааруулсан ч сонссон байгаа ч сонсоогүй мэт зөрүүдлэх настан гээд олонтоо тааралдаж байсан байх тэгвэл та өөрөө нас ахисан хойноо яг ийм настан болохыг хүсэх үү мэдээж үгүй биз ээ.
За тэгвэл энэ бүхэн үнэндээ бол тархи хөгширч байгааг илэрхийлэх нэг төрлийн шинж тэмдэг юм. Үүнийг тархины хөгшрөлт гэнэ. Тэгвэл одоо өнөөдөр би залуу байгаа учир надад хамаагүй гээд үл ойшоож болохгүй байх нь ээ. Ямар нэг арга хэмжээ авч сэрэмжилж явахгүй бол залуу хүн та ч нас ахиад ирэх үедээ дээр дурдсан зөрүүд хөгшин болохыг үгүйсгэхгүй тэгэхээр бусдын асуудал бол биш байх нь ээ.
За тэгвэл одооноос 3 зүйлийг хамтдаа суралцацгаая. Үүнд :
1. Тархины хөгшрөлт нь анзаарч мэдрэхэд хэцүү
2. 20 гаруй настай мэт залуу тархитай байх супер настан.
3. Тархиа хөгшрүүлэхгүй байхад
Үүнээс ялангуяа 2 дахь супер настан гэдэг бол насаа үл анзааран үргэлж залуу сэтгэлгээтэй жаргалтай нас тогтолт юм.
Тархины хөгшрөлт нь анзаарч мэдрэхэд хэцүү. (Анзаарагддаггүй байх нь)
Тархины хөгшрөлт гэнэ үү энэ үнэхээр надад хамаагүй ээ гэж бодож байгаа танд хэлэхэд хүний тархи нь үнэндээ 30 наснаас эхлэн бага багаар үл анзаарагдам байдлаар хатингиршилт явагдаж эхэлдэг байна. Тэгж явсаар 60 нилээд гараад 65 аас дээш бол тархины MRI шинжилгээнд илрэн харагдахуйц тархины хатингиршилт бий болсон байна. За тэгээд цаашид арга хэмжээ авалгүй үл ойшоон тоохгүй орхивол тархины бүрэн хөгшрөлт явагдах нь аймшигтай.
За тэгвэл тархины хөгшрөлт болж байгаа хүнд ямар шинж ажиглагдах вэ та бүхэн таах гээд үзээрэй.
# Шинэ юм суралцах нь төвөгтэй санагдана.
# Юм мартах нь олширно.
# Төвлөрөх чадвар нь буурна.
# Алдаа гаргах нь олширно.
# Чихний сонсголын чадвар буурна гэх мэт
Эдгээр шинж нь нэг л өдөр илрээд мэдрэгдэх шинжүүд биш юм аа өөрөө анзаараагүй байхад аажим аажмаар бий болдог нь аймшигтай.
Ялангуяа 50 нас гараад ирэхээр нийгэмийн амьдралтай хөл нийлүүлэн амьдарч байгаагаа үл тоомсорлон, бидний хэлдгээр ичих булчирхайгүй болдог байна. Жишээ нь бага залуу 20 дөнгөж гарч байхдаа бид чинь гэрийнхээ ойрхон дэлгүүр орохдоо хүртэл хувцасаа сольж, толинд харж, үс зүсээ янзлаад гардаг байсан бол 50 насны хүмүүс бол дэлгүүр ороход намайг хэн хардаг юм гээд хувцас сольж өмсөхөөс төвөгшөөн, нойрмог амьтан бараг унтлагын хувцастайгаа шахуу дэлгүүр рүү гардаг байх нь ээ. Энэ хүмүүсийн харах харцыг үл ойшоож, тоохгүй байгаа шалтгаан нь үнэндээ тархи хөгшрөлт юм гэнэ.
За тэгээд цааш нь олны харцыг үл тоож ойшоохгүй өөрөөр хэлбэл ичих булчирхайгүй болчихвол бусдыг мэдрэн уншиж харьцах чадвар нь бас доройтож ирдэг бас нэг айхтар байдал бий болдог юм байна.
Ингэж бусдыг мэдрэн уншиж харьцах чадваргүй болчих юм бол өөрийгөө өмөөрсөн, бусдын дорд үзсэн, бусад уруу хашгичин загнасан миний залуу үед бол... гээд дээр үеийн байдлаа залхтал үглэн ганц талыг барьсан зандарсан харамсалтай нэгэн хөгшин болдог гэнэ.
Нэгэн судалгаанаас үзэхэд хүний бусдыг мэдрэн уншиж харьцаж чадах чадварын хамгийн оргил үе нь 48 нас хүртэл хөгждөг гэжээ.
Энэ чадвар үнэндээ 10 насаас 20 нас хүртэл нэгэн түвшинд хөгжиж байснаа 20 наснаас 48 нас хүртэл хамгийн оргил өсөлтийн үе байдаг байна. Тэгээд 50, 60 нас гээд буурсаар буурсаар байдаг гэжээ. Иймээс хүн 48 нас хүрээд бусад хүмүүсийг мэдрэн уншиж харьцах тухай анхаарч, бодолцож, харьцаж байвал тэр чадвараа хадгалан, тархи хөгшрөлтөөс сэргийлэх хамгийн анхны алхам болдог юм байна.
Мөн дээрх судалгааны сонирхол татахуйц үр дүн нь хүн бүрээс шалтгаалан хүний бусдыг мэдрэн уншиж харьцах чадвар нь харилцан адилгүй байх ба зарим хүн 80 нас хүрсэн ч энэ чадвар нь хэвээрээ хадгалагдаж чадсан байдаг гэжээ.
20 гаруй настай мэт залуу тархитай байх супер настан болох арга
80 хол гарсан ч бие сэтгэлээрээ эрүүл чийрэг, сонирхол нь эрч хүчтэй, шинэ зүйлс сурч мэдэх сорилтыг хийсээр байдаг, амьдрах эрч хүчээр дүүрэн хүмүүс байдаг.
Ийм л ахмад настан болохыг хэн хүнгүй хүснэ биз дээ тийм ээ. Дашрамд хэлэхэд
Япон хүмүүсийн дундаж наслалт
2020 оны мэдээллээр
Эмэгтэй 87.7 нас
Эрэгтэй 81.6 нас
Эрүүл чийрэг өндөр настны дундаж нас 2019 оны мэдээллээр
Эмэгтэй 75,4 нас
Эрэгтэй 72.7 нас
Эндээс дүгнэлт хийхэд ихэнхи хүмүүс ойролцоогоор 70 нас гараад эрүүл мэндийн асуудлууд гарч ирдэг байна. Үүнээс супер настан гэгдэх хүмүүс нь 100 нас хүртэл амьдарч байна. Эдгээр хүмүүс нь 100 нас хүрсэн ч дасгал хөдөлгөөн тогтмол хийж, өөрийн сонирхол буюу хоббиг олж хөгжүүлэн сонирхолтой амьдардаг байна.
Жишээ нь 105 насалсан Томишита гэдэг настан 97 насандаа гүйлтийн спортоор хичээллэж эхлэн 100 насандаа 100 метрт Японы өндөр настны рекорд тогтоож байсан байна. Гайхалтай байгаа биз 97 насандаа шинэ зүйлд суралцаж эхлэнэ гэдэг төдий нь үнэхээр гайхамшиг юм шигээ. Тэгэхээр бидэнд ч гэсэн хэдэн настай байсан ч хамаагүй шинэ зүйлд суралцан, гүнзгийрүүлэн хөгжүүлэх боломж байдаг байна.
Супер настантай энгийн настай ялгаа юундаа байна вэ ? гэвэл сонирхол өндөртэй үгүй юу гэдэгт байдаг гэнэ.
Жишээ нь олон төрлийн хоол идэх сонирхолтой хүмүүс нь өндөр наслах хандлагатай тэгвэл цөөхөн төрлийн хоол иддэг хүмүүс нь олон төрлийн хоол идэх сонирхолтой хүмүүсээс нас баралтын эрсдэл нь 2 дахин өндөр эрсдэлтэй байна гэсэн судалгаа байдаг байна.
Хүний сонирхолын хүрээ ч бас нас ахих тусам буурч байдаг ялангуяа хоолны сонирхол, бэлгийн сонирхол гэх мэт нь буурч байдаг байна.
Ингэж сонирхол нь буурч байгаа шалтгаан нь ажиллах эрч хүчийг бий болгох дофамин гормон нь нас ахих тусам буурч байдагтай хамааралтай юм. За тэгвэл эсрэгээрээ энэ дофамин нь бууруулахгүй ялгаруулж байвал урт, эрүүл чийрэг наслах болно гэж үзвэл яаж энэ дофаминыг бууруулахгүй байх вэ ?
Хэн бүхний хийж чадах амархан арга байдаг байна.Үүнд :
# Инээмсэглэх
# Дуртай аялгуу, дуу, хөгжим сонсох
# Хөдөлгөөн хийх
# Хайртай дуртай хүнийхээ зургийг үзэх
# Санаанд оромгүй сонирхолтой, хөгжилтэй олон нийтийн үйл ажилгаанд оролцох ( спорт, аялал гэх мэт )
# хэд хэдэн төрлийн сонирхолтой зүйлсийг сонгон турших
Жишээ нь дуртай хөгжмөө сонсонгоо, цэцэрлэгт алхан, хайртай дуртай хүнээ төсөөлөн харж инээмсэглэн явбал дофамин нь дээд хэмжээнд хүрэх жишээтэй гэнэ. Ккк.
Тархиа хөгшрүүлэхгүй байхад
Та шинээр ямар нэг юм суралцах гэхээр барагтай л бол хийж эхлэх онгод орохгүй, төвөгшөөн, за за нэг кино үзээд унтая гэж байна уу?
Нас ахих тусам залуу явсан үеийн өөртэйгээ харьцуулбал юм юманд сонирхолгүй болж байна уу тэгвэл таны тархины хөгширөлт өө явагдаад эхэлчихсэн байж магадгүй гэсэн үг гэнэ. Тэгвэл та гэртээ ТВ ийн урьд өдөр бүр диван дээрээ хэвтэн нэг кино драмаа өглөө орой 2 удаа үзэж байвал болохгүй шүү. Тэгвэл яаж юм хийх онгодоо оруулах вэ ? гэвэл өөрийгөө хуурч байна гэж үзээд ердөө 20 секунд хийгээд үзэх арга байна.
Тархинд ажиллах урам зориг гэгдэх чанар байдаг байна нэг эхлээд авбал тэр чигээрээ үргэлжилдэг чанар гэнэ. Жишээ нь Англи хэл сурна гээд л байдаг оролдож эхлэхгүй хайлширч хаядаг даа. Тэгвэл ихэнхи хүмүүс яадаг вэ гэхээр их цаг зарцуулах юм шиг сэтгээд халширна. Тэгвэл сурна гэж бодсон зүйлээ 20 секунд зарцуулан юуны өмнө судлаад үзэхээс эхлээд маш жижиг зүйлээс эхлээд үзэх хэрэгтэй гэнэ. Супер настангууд нь шинэ зүйл сурах, мэдэх гэж оролддог учраас тархи мэдрэлийн network нь олон байдаг болох нь судалгаагаар батлагдсан гэнэ.
Тархины мэдрэлийн network нь олширвол тархины үйл ажилгааны чадвар нь хадгалагдан, нас ахих тусам тархины мэдрэлийн эс цөөрөх бол тархины мэдрэлийн network нь наснаас үл хамааран ихсэх чадвартай гэнэ.
Японы Өндөр Настны Анагаах Ухааны Үндэсний Хүрээлэн дээр 6 жилийн турш 40 наснаас 81 насны нийт 1591 хүмүүсийг хамруулсан судалгаагаар шинэ юм сурах сонирхолтой түүнийгээ оролдож хийж байдаг хүмүүст нас ахих тусам тархины танин мэдэхүйн чадвар бууралтгүй хадгалагдаж байгааг баталжээ. Тэгвэл эсрэгээрээ шинэ зүйл суралцах эрмэлзэл гүй хүмүүсийн танин мэдэхүйн чадвар сул байсан ба хүн бол 6 жилийн дараа улам доройтсон гэсэн үр дүн үзүүлсэн байна.
Тэгэхээр юу ч байж болно та өөрийнхөө сонирхолын дагуу ямар нэг шинэ зүйлд суралцан, оролдож , хөгжүүлж түүнээсээ таашаал аван амьдралаа сонирхолтой хөгжилтэй байлгаарай. Тэгэхийн тулд оролдох онгод чинь сэрэхгүй бол 20 секунд ч гэсэн хамаагүй бага багаар оролдоод үзээрэй.
Япон хэлнээс орчуулан эмхэтгэсэн:
Лхагвадорж овогтой Энхтуяа
Анагаах ухааны Ph.D